Хатиг ЯАГААД олон дахин гардаг вэ? ЭМЧИЛГЭЭ


Антибиотик эмчилгээ дуусаагүй байхад эсвэл дуусаад удаагүй байхад Хатиг дахин гарвал энэ нь MRSA халдвар байж болно.  

MRSA халдвар гэж юу вэ?

Арьсны дор байрлах үсний уутанцар стафилококкын /нян/ халдварын улмаас идээт үрэвсэл үүсгэхийг мөн хэлнэ. Стафилакокк гэдэг нь 30 гаруй төрлийн нянг нэгтгэсэн нэр бөгөөд эдгээрээс алтлаг стафилакокк/Staphylococcus aureus төрөл нь халдварын дийлэнх шалтгаан болдог. Алтлаг стафилакокк нь нийт хүн амын 30-50%-д арьс болон хамарт ямар нэг өвчин үүсгэхгүй, бие махбодийн хэвийн ашигтай нянгуудтай хамт оршин байдаг. Харин энэ нян арьсны шарх, цус, уушги зэрэг эрхтэнд орсноор эрүүл мэнд төдийгүй амь насанд ч аюултай халдвар үүснэ. Ийм халдварыг анагаах ухаан пенициллин, ампициллин, метициллин, оксациллин, цефазолин зэрэг антибиотикуудаар амжилттай эмчилж байна.
Тэгвэл MRSA гэдэг нь Methicillin-resistant Staphylococcus aureus гэдэг англи нэр томъёоны товчлол бөгөөд Монголоор Метициллинд тэсвэртэй алтлаг стафилококк (МТАС) гэнэ. Өөрөөр хэлбэл алтлаг стафилакокк нь дээрх антибиотикуудад тэсвэртэй болсон гэсэн үг.



МТАС халдварыг

·       Эмнэлгийн гаралтай /энэ төрөл нь илүү аюултай бөгөөд илүү олон антибиотикт тэсвэртэй мутацид орсон нян байдаг/
·       Эмнэлгээс гадуур гэж 2 ангилна. Сүүлийн жилүүдэд энэхүү халдвар Монгол улсад төдийгүй дэлхийд газар авч буй нь аюулын харанга дэлдэж байна.

Шинж тэмдэг:  

ü  Бие сульдаж халуурах
ü  арьс, зөөлөн эдийн хатиг, буглаа, идээт цэврүүгээр илэрнэ.
ü  Хамгийн гол нь ерөнхий үрэвслийн эсрэг буюу антибиотик эмчилгээ үр дүнгүй олон дахин гарах.

Халдварлах зам:

  • Арьс-арьсаар шүргэлцэх

Хүндрэл:

МТАС нь дийлэнх антибиотикт тэсвэртэй тул эмчлэхэд их бэрхшээлтэй, иймд үжил, уушгины хатгалгаа, зүрх, яс, үений идээт үрэвслээр хүндрэх эрсдэлтэй.

Урьдчилан сэргийлэлт:

1. Гараа байнга бүлээн усаар савандаж угаах
2. Арьсны шархыг цэвэр боолттой байлгах
3. Хувийн эд зүйлсээ бусадтай хуваалцахгүй байх
4. Хөлөрсөн бол заавал усанд орж биеэ савандаж угаах

Эмчилгээ:

  • МТАС тээгчдийг нян судлалын шинжилгээгээр илрүүлж, мэдрэг үрэвслийн эсрэг эмчилгээ хийх
  • Нян дамжиж халдварлаж болох бүх зүйлийг угааж цэвэрлэх, ялангуяа даавуу дэвсээг угаах
  • Дахилтыг зогсоож эмчилгээг үр дүнтэй байлгах хамгийн төгс арга бол дархлааг дэмжих юм.
ИЛҮҮ ИХИЙГ 80808385-аас ЛАВЛААРАЙ 



No comments:

Post a Comment