Таны буйлнаас цус гарсаар удаж байгаа юм биш биз дээ? Тийм бол та тэсрэх бөмбөг тээж яваатай адил юм.
Улайж хавдах, амнаас эвгүй үнэр гарах, буйлны хэсэгт сойз хүргэж угаахад цус гарах шинжүүд нь буйл үрэвссэний
шинж юм. Судалгаагаар таван хүн тутмын нэг нь буйлны үрэвсэлтэй байдаг.
Энэ нь маш олон эрхтэн өвчлөх эх үүсвэр болдогийг тэр бүр
мэддэггүй нь харамсалтай. Жишээлбэл:
Цусны хорт хавдараар
өвдөх магадлал 30%, бөөрний хорт хавдар 49%, зүрхний шигдээс 29%,
тархинд цус харвах 28%, элэгний циррозтой болох магадлал 30% байдаг. Мөн үүнээс
гадна буйлны буглаа үүсэх, эрүүний яс
үрэвсэх, шүд унах зэрэг хүндрэлүүд гардаг.
1. Амны хөндийн эрүүл ахуй муу байх
2. Жирэмслэлт (гормоны өөрчлөлтийн улмаас буйл мэдрэг болдог.)
3. Чихрийн шижингээ хянахгүй байх
4. Шүдний буруу ургалт, гажиг, зуулт буруу байх
5. Шүдний аппарат, хиймэл шүд, шүдэлбэр бохир байх
6. Шүдний аппарат болон зэмсэгүүдийн суурилуулалт буруу байх
7. Жирэмслэлтээс хамгаалах эм, висмут, хар тугалга агуулсан эмийн бодис
хэрэглэх
Буйлны үрэвсэл нь шүдэнд удаан хугацаанд
хураагдсан өнгөрөөс болж үүсдэг. Өнгөр нь наалдамхай материал, бактери, шүлс,
хоолны үлдэгдлээс тогтдог. Хэрэв шүдний өнгөрийг цэвэрлэхгүй бол энэ нь хатуу
үлдэгдэл болон хувирдаг ба бид үүнийг шүдний чулуу гэдэг. Эдгээр нь шүдний
ёроол хэсэгт ихэвчлэн байрладаг. Өнгөр ба шүдний чулуунд агуулагдах бактери,
хорт бодис нь буйлыг гэмтээж
үрэвсүүлдэг.
Жижиг асуудлыг бага дээр нь дарцгаая.
Буйлны үрэвсэлийг ургамлын гаралтай хор
нөлөөгүй эмээр эмчилцгээе.
HiOra GA нь ургамлын гаралтай HIMALAYA брендийн буйлны үрэвсэл намдаах гель юм.
HiOra GA
гол
найрлаганд ордог Myristica fragrans нь нянгийн эсрэг хүчтэй
үйлчилж, Streptococcus Mutans-нянг дарангуйлж мөн үрэвслийг
нам дарж, өвдөлт намдаах үйлчилгээ үзүүлнэ. Pterocarpus marsupium-д агуулагдах Эпикатин
нь хүчтэй аргаах үйлдэлтэй учир цус шүүрэлтийг намдаана.
No comments:
Post a Comment