Бид бүгдээрээ л кальци ба витамин Д гэх үгнүүдийг
амьдралынхаа туршид нэгээс илүү сонссон байх. Би ч гэсэн хүүхэд байхаасаа ам
дамжсан ярианаас ч тэр юм уу? Наранд биеээ шарахаар Д витамин үүсдэг гэдэг
үгийг зөндөө сонсож байсан ч чухам Д гэдэг зүйл яадаг шидтэй зүйл гэдгийг
төсөөлдөг ч үгүй байлаа.
Яагаад ч юм тийм болохоор ямар нэг юманд хэрэгтэй чухал
зүйл гэдэгт ихэнх хүмүүс итгэдэг нь гарцаагүй. Эмч нар бүхэн л хүүхэддээ Д
витамин нэмэлтээр аваарай гэж зөвлөж байсныг ч та санаж байгаа байх.
Хамгийн сонирхолтой нь чухал гэдгийг мэдэх атлаа яагаад
чухал гэдгийг бид мэдэх юм болов уу? яг юунд хэрэгтэй юм болоо? Яагаад хэрэгтэй
юм болоо?
Таны хүүхэд танд хамгаас үнэ цэнэтэй байдаг шиг таны
хүүхдийн биед кальци, витамин Д нэн чухал юм.
энгийнээр зүйрлүүлж хэлбэл шинээр барьж байгаа байшинд
дулаан, цахилгаан 2 ирсэнээр түүний амин сүнс ирлээ гэж барилгачид баярладаг
шиг кальци, витамин Д хоёр нь хүний биед тийм л чухал.
Ясны бүтцийн 70 гаруй хувийг кальци эзэлдэг гэвэл та
итгэх үү? Нэг үгээр бол Ясны эрхтэн тогтолцоо нь калцийн ионы дэвсгэртээр
дүүрэн банк байх нь. Тэгэхээр Орлого, зарлагын гүйлгээ байнга хийгддэг байх нь
Яагаад гэж бодож байна. Кальци нь ясны үйл ажиллагаанд оролцохоос бусад эрхтэн
тогтолцооны эс, эдийн бодисын солилцоонд байнга оролцож байдаг учраас хэрэгтэй
үед яснаас зөөгдөж эд эсрүү хүргэгдэж
байдаг байх нь. Ялангуяа булчингийн үйл ажиллагаа кальцийн ионоос хамаарч явагдана.
Булчин гэдэг харагдаж хөл гарны булчингаар хязгаарлагдах бус хэл ярианы
булчин, хоолыг дамжуулж боловсруулдаг
булчин тэр бүү хэл зүрх өөрөө бүхэлдээ том булчингийн систем гэж бодохоор
кальцийн ионы оролцдоггүй эрхтний үйл ажиллагаа гэж байхгүй байх нь. Энэ бүх эрхтэнд хэрэгтэй кальцийн нөөц нь
ясанд агуулагддаг байх нь. Хүүхдийн өсөлтийн бүс ясны эпифиз хэсэгт байрладаг
ба энэ нь кальци ба витамин Д-ын тусламжтай хүүхдийн өсөлтийг зохицуулж байдаг.
Кальцийг ясанд нөөцөлдөг амин чухал зөөвөрлөгч нь витамин
Д. Кальци нь витамин Д гэх теллерийн тусламжтай нарийн гэдэснээс яс руу
зөөвөрлөгддөг. Витамин
Д нь хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай тосонд
уусдаг аминдэм юм. Витамин Д нь кальцийн шимэгдэлт болон яс, булчингийн хэвийн
үйл ажиллагаа, дархлаа тогтолцоонд чухал нөлөөтэй байдаг.
Д витамингүйгээр кальци нөөцлөгдөхгүй. Кальцийн нөөцгүй бол юу тохиолдох вэ?
Витамин Д Монгол оронд нийгмийн
тулгамдсан асуудал болсон. Манай хүн амын 98 хувь нь витамин Д-гийн дутагдалтай
байгааг эрдэмтэд судалгаагаар гаргасан. Витамин Д дутагдахаар хүүхдэд рахит,
насанд хүрэгчдэд ясны сийрэгжилт болдог. Сүүлийн үед яс эрдэсийн солилцоо
алдагдсанаас бүх бодисын солилцоонд өөрчлөлт орж булчин, мэдрэлд нөлөөлж байна.
Кальци, фосфорын солилцоо алдагдсанаас хүүхдийн ясанд өөрчлөлт гарахаас гадна
өсөлт нь саатдаг.
Сүүлийн үед витамин Д-гийн дутагдал нь
200 гаруй өвчний суурь болж байна. Тухайлбал, зүрхний шигдээс, даралт ихсэлт,
чихрийн шижин, бодисын солилцооны хам шинж, ялангуяа, түрүү булчирхай, хөхний
хавдар,сэтгэл гутрал байна. Манай орны газар зүйн байршлаас хамаараад
нарны хэт ягаан туяанаас витамин Д авах боломж хомс, хоол хүнсэнд агуулагдах
витамин Д-ийн хэмжээ маш бага байдаг тул витамин Д-ийн дутагдалд орох эрсдэл
өндөр байгаа бөгөөд сүүлийн үеийн судалгаагаар нийт хүүхдийн 90% нь “ Д ”
витамины дутагдалтай байна. Иймээс бид бүхэн нэмэлтээр витамин Д-г энхрий
үрсдээ нэмэлтээр нөхөж уулгаж байх шаардлагатай.
Ээжүүд та бүхэн зуны
цагт хүүхдэдээ " Д " витаминыг уулгахаа зогсоолгүй урьдчилан
сэргийлэх тунгаар өгөх ёстойг анхаараарай ‼️‼️‼️
Д амин дэмийн дутагдлын шалтгаан:
Тогтмол бус, нэг төрлийн хоол (шим тэжээлгүй хоол хүнс, загасны мах идэхгүй байх, хэт их цагаан хоолонд донтох, түргэн хоол, согтууруулах төрлийн ундаа ихээр хэрэглэх) Битүү байшинд удаан хугацаагаар байх Бодисын солилцоо алдагдах (элэг, бөөрний өвчлөл) Илүүдэл жин (жин их байх тусам амин дэмийн дутагдалд орох магадлал их) Хар арьстай хүмүүс шаардлагатай Д амин дэмийг нарнаас авахын тулд цайвар арьстай хүмүүсийг бодвол 2 дахин их хугацаагаар наранд байх хэрэгтэй (мелатонин нь Д амин дэмийг авахад саад учруулдаг).
Дутууг нөхөх нь
Өдөрт авах Д амин дэмийн хэмжээ улс орон болгонд харилцан адилгүй. Жишээ нь, америкийн Institute of Medicine-ээс өгсөн зөвлөмжөөс харахад: 1 нас хүртэлх хүүхэд – 400, аюулгүй дээд хэмжээ – 1000-1500 13 нас хүртэл – 600, аюулгүй дээд хэмжээ – 2500-4000 14-18 нас хүртэл – 800, аюулгүй дээд хэмжээ – 4000 19-70 нас хүртэл – 600, аюулгүй дээд хэмжээ -4000 71 болон үүнээс дээш – 800, аюулгүй дээд хэмжээ 4000 Жирэмсэн болон хөхүүл эхчүүд – 600, аюулгүй дээд хэмжээ 4000 Хэмжээг МЕ-гээр тодорхойлно, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэмжих нэгж. Солярт орж бие борлуулах дуртай хүмүүсийн хувьд анхаарах зүйл бий. Уг төхөөрөмж нь өөр хэт ягаан туяа ялгааруулдаг (ультрафиолет А 320-400нм, В – 280-320нм-ээс өөр) учраас Д амин дэмийг авч чадахгүй. Тэгэхээр наранд гарахаас өөр аргагүй болж байна. Арьсаар дамжуулж Д амин дэм авахын тулд наранд 20-30 минутаас багагүй өдөр болгон гарна, ялангуяа хойд бүслүүрт амьдарч байгаа хүмүүсийн хувьд наранд удаан байвал зохилтой. Зуны халуун өдрүүдэд наранд усанд сууж болно – 12 цагаас 16 цаг хүртэл. “Зөв цагт” гарахдаа нарны тос түрхэхгүй, яагаад гэвэл уг тос нь Д амин дэмийн шимэгдэлтэнд саад учруулдаг байна. Хоол хүнсээрээ бид өдрийн хэрэгцээний 10%-ийг л авч чаддаг. Тиймээс маш олон төрлийн хоол идэж байх хэрэгтэй. Д амин дэмийн үндсэн эх сурвалж – зарим нэг төрлийн мөөг, гэхдээ хүлэмжинд ургуулсан биш зэрлэг мөөгийг иднэ – цагаан, шиитак… Мөн загасны элэг, тослог загасанд Д амин дэмийн агууламж өндөртэй, сүү, цөцгийн тос, хатуу бяслаг, өндөгний шар зэрэгт бага зэргийн Д амин дэм агуулагдана.
Д амин дэмийн агууламжтай хүнсний бүтээгдэхүүн (МЕ 100 граммд):
- Тослог загас (яргай, май, хар амар загас) – 200-400
- Сагамхай загасны элэг – 50 хүртэл 80%-иас дээш тослогтой
- Цөцгийн тос – 35 хүртэл
- Өндөгний шар – 25-60
- Үхрийн мах – 13
- Эрдэнэ шишийн тос – 9 3,5%-ийн т
- Тослогтой сүү – 0,3-4
ХАМГИЙН САЙН ХАМГИЙН ЧАНАРТАЙ " Д " ВИТАМИНЫГ ТАНЫ
ХҮҮХДЭД ЗОРИУЛАВ.
КОКОНАТЫН ТОСОН
СУУРЬТАЙ АНГЛИ 🌞 Д 🌞ВИТАМИН
КОКОНАТЫН ТОС
НЬ:
🥥 Хүүхдийн
тархины хөгжлийг нэмэгдүүлдэг
🥥 Оюуны чадамжийг нэмэгдүүлдэг.
🥥 Халдвараас хамгаалдаг
🥥 Дархлаа дэмждэг
🥥 Хоол боловсруулах үйл ажиллагааг дэмждэг
🥥 Оюуны чадамжийг нэмэгдүүлдэг.
🥥 Халдвараас хамгаалдаг
🥥 Дархлаа дэмждэг
🥥 Хоол боловсруулах үйл ажиллагааг дэмждэг
ДАВУУ ТАЛ:
🔊 💯% Ургамлын 🍀 гаралтай
🔊 Сахаргүй
🔊 Өнгө, Үнэр, Амт оруулагчгүй
🔊 Коконатын тосон суурьтай
🔊 Тунг тааруулан өгөх боломжтой
🔊 Сахаргүй
🔊 Өнгө, Үнэр, Амт оруулагчгүй
🔊 Коконатын тосон суурьтай
🔊 Тунг тааруулан өгөх боломжтой
Та хүргэлтээр авах бол дугаараа
үлдээгээрэй.
Мэдээлэл авах утас: 76107777,
80805328
No comments:
Post a Comment