ХОМХОЙ ГЭЖ ЮУ ВЭ? ЭМЧИЛГЭЭ ? УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ ?

 


Хомхой гэдэг нь герпес вирүсийн нөлөөгөөр үүсгэгддэг тууралт өвчин юм. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр манай гарагийн хүн амын 90 хувь нь герпес вирүсийг тээдэг гэсэн судалгаа байдаг.

Та нэгэнт халдвар авбал герпес вирүс нь таны биед идэвхгүй хэлбэрээр насан туршид хадгалагддаг. Тууралт хаана ч гарч болно бэлгийн уруул, арьс салст /Могойн яр/ гэх мэт үүний Амны ойролцоо гарсныг бид нар хомхой гэж нэрлээд сурчихсан. 



Хомхой гарах шалтгаанд :


  • Сэтгэл санааны болон биеийн стресс
  • Амьсгалын замын цочмог өвчин
  • Температурын өсөлт
  • Витамины дутагдал
  • Нойрны дутагдал зэргийн нөлөөгөөр дархлаа буурах нь хомхой гарах үндсэн шалтгаан болдог.
Шинж тэмдэг:

Уруул орчмын хэсэгт загатнаж улмаар улайн хавдаж цэврүү үүснэ. Энэ нь өвдөлт өгч загатнана. Аяандаа ус гүйж цэврүүт тууралт үүснэ.  Дээрх эмгэг нь амь насанд аюулгүй боловч уруул орчмын хэсэг нь мэдрэлийн судал ихтэйгээс байнга загатнаж мөн гоо сайхны талаасаа ч гэсэн хүнд тааламжгүй байдал үүсгэдэг. 

Амны эргэн тойронд гарахаас гадна аман дотох салстад ч гардаг. Салстын тууралт зовуур ихтэй бөгөөд хүүхдийн ам гэмтлээ гэж элдэв аргаар эмчилдэг. Гэтэл энэ нь хомхойтой адил дархлаа дэмжиж,  вирүсийн эсрэг эм хэрэглэх шаарлагатай байдаг. 
Анхааруулга: Цэврүүг хагалж, бохир зүйлээр оролдох, модон иштэй зүйлээр түлэх зэрэг нь нянгийн халдвар орж, өвчин хүндрэхэд хүргэх аюултай.

Эмчилгээ :

1.   Дархлаа дэмжих :

Дээр дурдсанчлан хомхой гарах хамгийн том шалтгаан бол дархлаа унах юм. Тиймээс эдгэрэлтийг түргэсгэх, дахилтыг зогсоох зорилгоор дархлаа дэмжих эмийг хэрэглэх хэрэгтэй


2.    Вирүсийн эсрэг түрхлэг :

Цэврүү үүсээгүй зөвхөн загатнаж эхэлж байгаа үед нь вирусийн эсрэг сонгомол vйлчилгээтэй тосон түрхлэг (ацикловир гэх мэт) хэрэглэх нь үр дүнтэй байдаг.


3.    Цэврүүг хатаах :

Цэврүү үүссэн үед нь иод, метилен хөх, брилиантын ногоон гэх мэт ариутгагч уусмал түрхэж хатааж болно .

4.     Халдваргүйжүүлэх

Цэврүүг хагалах, бохир зүйлээр оролдох нь нянгийн халдвар орж улмаар өвчин хүндрэхэд  нөлөөлдөг . Тиймээс Цэврүүг савантай усаар зөөлөн угаах нь халдвар арьсан дээр тархахаас сэргийлдэг. Антисептик / халдваргүйжүүлэх/ үйлчилгээтэй саван хэрэглэвэл зохино.

5.    Бүлээн жин тавих

Халуун бүлээн жин тавих тууралтын ойр хавийн цусан хангамжийг нэмэгдүүлж эдгэрэлтийг түргэсгэнэ мөн зовуурыг намжаадаг байна.

 




No comments:

Post a Comment