Ядрах гэж юу вэ ? эмчилгээ, урьдчилан сэргийлэх аргаа мэдээд аваарай


Ядралт гэдэг нь тухайн хүний өдрийн ажлын ачаалал болон ачаалал даах чадварын хязгаар юм. 

Таны бие суларч, шинийг сэтгэн бодох чадвар алдагдаж байвал та ядарч байгаагийн илрэл.  Ядрах гэдэг нь дан ганц бие махбодид илрэх зовуур биш,cэтгэхүйн талаас илрэх шинж тэмдгийн нийлбэр юм.

Ядрах үед сэтгэхүйн талаас  

  • Ой тогтоолт, сэтгэхүйн мэдээлэл хүлээн авах үйл буурна
  • Эр зориг, шийдэмгий байдал дутагдана
  • Өөрийгөө барих чадвар суларч амархан бухимдаж асуудал тулгарахад орхиж явах шийдлээс зугтаах мэдрэмж төрдөг байна.

Бие махбодын талаас

  • Булчингийн хүчдэл буурна зарим хүнд замбараагүй сэрэл буюу шөрмөс зангирах
  • Тэсвэр буурч ажил хүнд хэцүү санагдаж эхлэнэ
  • Зүрхний цохилтын тоо удаашрах буюу хурдасна / настай хүмүүст хэм алдах шинж илрэх нь элбэг /
  • Цусны даралт ихэснэ
  • Хараа – хөдөлгөөний хариу удааширна
  • Оновчгүй үр ашиггүй хөдөлгөөн хийж энерги зохицуулалт ихэснэ.
  • Бие махбод энерги алдалтыг нөхөх зорилгоор ихээр ажилладаг учир дархлааны эсийн үүсэл алдагдаж хатиг гарах, архаг өвчин сэдрэх шинж тэмдэг илэрдэг

 ХЭРВЭЭ ТАНЬД ДЭЭРХ ШИНЖ ТЭМДЭГ БҮГД ИЛЭРЧ БАЙВАЛ ТА АРХАГ ЯДАРГААНД ОРСОН БАЙНА. ЭНЭ ХЭВЭЭР УДААН ЯВАХАД ӨВЧИН ҮҮСЧ БОЛНО


 

Ядарсан үед бие , сэтгэлзүйн байдлыг 3 хэсэгт хуваадаг

  • 1.       Ядрах мэдрэмж бага зэрэг илрэх үе
  • 2.       Хөдөлмөрийн чадамж алдагдаж сэтгэлзүйн өөрчлөлт илрэх үе
  • 3.       Хэт ядрал, энэ үед зарим хүмүүс нойргүйддэг байна.                                     

     Дээрх үйл явц нэг л өдөр илэрдэггүй сар жил дамнаж ядаргаагаа тайлахгүй бол улам хүндэрсээр сэтгэхүйн өөрчлөлтөнд хүргэдэг байна.

 Ядаргааг хэрхэн тайлах вэ?

  • 1.Дархлаагаа дэмжих, биеийн тамир тэнхээ дэмжих бүтээгдэхүүн хэрэглэх

  • Хөдөлмөр амралтын дэглэмийг зохицуулах / Тогтмол цагт унтах нь ядаргааг тайлах хамгийн эхний алхам юм. Хэрвээ та нойргүй болсон бол багахан тайвшруулах нойрны хэмнэл засах бүтээгдэхүүн хэрэглэж болно/

  •  Хоол дэглэм /Ядарсан үед хоолны шингэц удааширснаас хоолны дуршил буурч, горойх болон хоол шингэхгүй мэдрэмж төрдөг тиймээс хөнгөхөн шингэц сайтай хоол идэх эсвэл хоолны шингэж сайжруулах нэмэлт бүтээгдэхүүн хэрэглээд үзээрэй/

  •  Өөрт таарсан хөдөлгөөн хийх / өөрт таарсан хөдөлгөөн нь булчингийн дасан зохицох байдлыг дэмжиж булчин зангирч сульдах зовуурыг арилгахаас гадна, цусны эргэлтийг нэмэгдүүлж хуян хөөрөлтийг арилгаж тархины цусан хангамжийг нэмэгдүүлдэг байна/

Ядралтаас урьдчилан сэргийлэх

  • 1.       Цаг үеийн олж амрах. Хэрвээ ядралт их байгаа бол 3-5 минут амрах ч үр ашгаа өгнө
  • 2.       Ачаалал үүсгэх ажил хөнгөн зэргээр ажлыг хуваарилах, жишээлбэл сэтгэн бодох ажил биеийн хүчний ажил гэх мэт
  • 3.       Хөгжим сонсох энэ нь биеийн инерцийг нэг хэвийн байдалд шилжүүлж ажлыг хөнгөн мэт санагдуулдаг байна
  • 4.       Өдөрт 10-15 минут хөдөлгөөнд дасгал хийх биеийн хүчний ажил хийдэг ч байлаа хийж байгаарай. Ялангуяа суудлын ажил хийдэг бол цайны цагаараа ажлын байрны дасгал хийж байгаарай


  • 5.       Өөрөө өөртөө ачааллыг давж  чадахаа итгэж үнэмшүүлэх . Жш нь та ядраад бухимдаж байгаа бол бухимдлаа гаргах чадварыг өөртөө эзэмшүүлэх үүнд цаас нугалах, эвлүүлдэг тоглоом тоглох, шууны булчин чангалагч базах гэх мэт
  • 6.       Ачаалалд дасан зохицол үүсгэх эм хэрэглэж болно /эмчийн заавраар/
  • 7.       Эрдэс, витамины дутагдал биеийг тамирдах шууд аар нөлөөлдөг тул өөрт шаардлагатай эрдсийг урьдчилан сэргийлж авч байгаарай

 

 

 

No comments:

Post a Comment