ОЛОН ТАЛТ НӨХӨН СЭРГЭЭГЧ - ASHWAGANDHA


Танд эрүүл мэнд болон залуу насыг өгч чадах нэгэн ургамлыг танилцуулж байна.
Ashvaganda бол залуу нас, эрч хүч, нөхөн сэргээлтийг хамгийн үр дүнтэй өгч чадах Аюурведийн анагаах ухааны ганц ургамал юм.
“Энэтхэгийн хүн орхоодой” гэж нэрлэгддэг Ashvagandha нь эрч хүч, аз жаргал, хүч чадлыг түгээдэг гэж үздэг бөгөөд эрч хүчийг нэмэгдүүлэх, эрүүл мэнд, амьдрах чадварыг сайжруулах ерөнхий биеийг ТАМИРЖУУЛАГЧ  гэж үздэг.
Үүнийг та хаанаас олж болох вэ?
Ашваганда (Withania somniferia) нь шар цэцэг, улаан жимс бүхий жижигхэн ногоон мод бөгөөд Madhya Pradesh, Uttar Pradesh, Punjab бүх хуурай газрууд, Энэтхэгийн баруун хойд талын нутагт ургадаг. Англи хэлээр "Winter cherry" гэж алдаршсан энэ өвөрмөц ургамал. Өмнөд Азийн Уламжлалт анагаах ухаанд үндсийг нь өргөн хэрэглэдэг, үнэ цэнэтэй эмийн түүхий эд юм.
Ashvaganda нь үрэвслийн эсрэг, хэт исэлдэлтийн эсрэг, тайвшруулах, дархлаа сайжруулах, хөгшрөлтийг удаашруулах, бие махбодын эрч хүчийг нэмэгдүүлэх, стрессээс үүсэх хортой нөлөөллийг багасгах бие махбодийн чадварыг нэмэгдүүлж, сэтгэл, санааг тайван амгалан болгоно. 

Ashvagandha-н эрүүл мэндийн ач холбогдол
1. Стрессийн эсрэг:
Архаг стресс нь бие махбод, оюун ухаанд маш их сөрөг нөлөө үзүүлдэг. Энэ нь ядрах, толгой өвдөх, булчин өвдөх, бодисын солилцоо алдагдах, ходоод өвдөх, халдварт өвчинд өртөмтгий болох, дааврын тэнцвэргүй байдал, бэлгийн үйл ажиллагааны алдагдал, төрөлтийн түвшин буурах, удаан үргэлжилвэл зүрх судасны эмгэг үүсгэдэг. Ashvagandha нь стрессийн үед бие махбодын дасан зохицох чадварыг нэмэгдүүлдэг ба стрессээс бие махбодыг маш сайн хамгаалж, даван туулахад тусалдаг. Ashvagandha-ын стрессийн эсрэг, дархлаа дэмжих гайхалтай үр дүнгүүд нь олон удаагийн судалгаа, ажиглалтуудаар нотлогдсон. Судалгаагаар ядарч сульдах, хоолны дуршил буурах, толгой өвдөх, айдас түгшүүр, зүрх дэлсэх, ам хатах, нойргүйдэл, мартамхай болох, уурлах шинжүүд мэдэгдэхүйц буурсан байсан. Мөн цусны даралт тогтмолжиж, судасны цохилт хэвийн болж, стрессээс хамааралтай дааврын шүүрэл ялгаралт зэрэг нь хэвийн хэмжээндээ орсон байсан.
2. Нөхөн сэргээж залуужуулах, хэт исэлдэлтийн эсрэг:
Ashvagandha нь эрч хүч, эрүүл мэндийг бэлэглэгч хэмээн олон зуун жилийн туршид хэрэглэгдэж ирсэн. Эрч хүч, тэсвэр тэвчээрийг нэмэгдүүлж, хүч чадлыг нөхөж өгдөгөөр нь түүнийг сайн мэддэг ба Ashvagandha-г ерөнхий биеийн байдлыг сэргээх, архагшсан өвчин эмгэгийг эмчлэх зорилгоор уламжлалт анагаах ухаанд хэрэглэдэг. Энэ ургамал нь стрессийн эсрэг, хөгшрөлтийн эсрэг, хэт исэлдэлтийн эсрэг, ой ухаан анхаарал төвлөрөлт нэмэгдүүдэг үйлдэлтэй. 
3. Дархлаа дэмжих:
Ashvagandha нь халдвар эсэргүүцэх болон өвчин эсэргүүцэх бие махбодын чадварыг нэмэгдүүлдэг.
4. Үрэвслийн эсрэг:
Ashvagandha нь бие махбодын үрэвслийн эсрэг эсүүдийг үрэвслийн голомтруу чиглүүлж өгдөг. Ashvagandha-г дангаар нь болон бусад ургамалтай хослуулан үе мөчний олон янзын эмгэгүүдийн үед хэрэглэдэг.



Орчуулсан: Их эмч С.Мөнхцэцэг

No comments:

Post a Comment