ТАНД УНТАХАД ХЭЦҮҮ БАЙНА УУ?


Хүн төрөлхтөн бусад хөхтөн амьтадтай харьцуулахад илүү унтах шаардлагатай байдаг. Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн “Нойргүйдэл ба нойрны хямрал” сэдэвт судалгаанд дурдсанаар хүн амьдралынхаа 1/3 хэсгийг унтаж өнгөрүүлэх шаардлагатай гэж үзсэн байдаг. Дэлхий даяар хийсэн судалгаанд Энэтхэг улсад ажиллаж буй хүмүүсийн ойролцоогоор 31% нь нойроо хасан ажиллаж, амралтаа зохицуулаагүйгээс нойрны өвчнийг үүсгэж байна гэж үзжээ.

Нойргүйдэл гэж юу?
Нойргүйдэл гэдэг нь хангалттай унтаж, амарч чадаагүйгээс үүсдэг өвчин, эмгэг юм. Шөнийн цагаар нойр хүрэхгүй, нойр сэрвэлзэх, үе үе сэрэх нь нойргүйдэл байгааг илэрхийлнэ.

Нойргүйдэл үүсгэдэг шалтгаан?
• Орой хоол идэх, шөнийн цагаар цахилгаан хэрэгсэл (гар утас, компьютор, таблет зэрэг) ашиглах, илүү цагаар ажиллах, кофеин агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх
• Харшил болон амьсгалын замын асуудлууд, тэдгээрээс болоод амьсгаадах
• Толгойн өвдөлт, гэдэсний үрэвсэлт өвчин, архаг хууч өвчин, артрит зэргээс шалтгаалсан хүчтэй өвдөлт
• Стресс, сэтгэл санаа тайван биш байх

Нойргүйдэл нь таны өдөр тутмын амьдралд чухал нөлөө үзүүлдэг. Сайн унтаж амрахгүй, энэ нь удаан хугацаанд үргэлжилбэл бие махбодын болон оюун санаанд нөлөөлж болзошгүй. Судалгаагаар тээврийн хэрэгслийн ослын 10% орчим нь нойргүйдэл, нойрны эмгэгээс шалтгаалан үүсдэг гэж гарчээ. Хэрэв нойргүйдэл, нойрны хямралаа эрт засахгүй бол дараах нөхцөл байдал үүсч эхэлнэ.
Ядрах, сул дорой болох
Цочимтгой, Хэт мэдрэг болох 
Анхаарал төвлөрүүлэх чадвар муудах, ой тогтоолт буурах
Сэтгэл гутрал, сэтгэл хямрах
Артерийн даралт ихсэлт
Зан төрхийн өөрчлөлт 
Зүрхний шигдээс 
Таргалалт
Цус харвалт

САЙН УНТАЖ АМРАХ, БАЙГАЛИЙН НУУЦААС
Амьдралын зөв хэв маяг нь хамгийн сайн нойр хүргэх арга юм. Дараах  энгийн зөвлөгөөний дагуу тайван амгалан, сайн унтаж амраарай.
Зөгийн бал:
Зөгийн бал нь таны биеийн бодисын солилцоог сайжруулан, гүн сайн унтаж амрахад тустай. Унтаж, амрахын өмнө 1 халбага зөгийн бал уугаарай.
Буурцаг:
Нойронд тустай ногоон шош, шар буурцаг, бөөрөн шош, Лима шош зэрэг найрлагандаа амин хүчлийг агуулдаг буурцагт хүнсийг хэрэглэх.
Tagara /Valeriana wallichii/:
Valeriana wallichii бол нойрны хямралыг засахад өргөнөөр хэрэглэдэг байгалийн бүтээгдэхүүн /ургамал/ юм. Тагара нь мэдрэлийн эсүүдийн мэдээлэл дамжуулах GABA тогтолцоонд хориг үүсгэн, мэдрэлийн тогтолцоог тайвшруулах үйлдэлтэй бэлдмэл. Tagara-г сэтгэл түгшилт, нойргүйдэл, хэт мэдрэг болоход өргөн хэрэглэдэг. 
Бүйлс:
Бүйлс, самар нь төмөр, витамин В, кальци, цайр, кали, магни агуулдаг, шим тэжээлт бодисоор баялаг, эрүүл мэндэд их тустай. Өдөр бүр бага зэрэг бүйлс идэх нь тархины үйл ажиллагааг зохицуулж, булчин сулруулж, мелатониныг үүсгэж нойр хүргэдэг.
Гадил:
Кали, магни агуулдаг. Гадил нь булчинг суллаж, нойрны дааврын үүсэлтийг дэмждэг .
Нойр хүргэдэг ургамал өдөр тутамдаа хэрэглэх:
Оройн цагаар кофеин хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Нойргүйдэл үүсэж эхэлсэн үед нойрны хямралыг засах, нойрыг дэмжих үйлдэл үзүүлдэг ургамлыг агуулсан бүтээгдэхүүн хэрэглэж байх хэрэгтэй. Зарим төрлийн ургамал нь нойрыг хүргэдэг гэдгийг олон улсад хийгдсэн судалгаагаар нотлогдсон байдаг. Олон зууны туршид нойргүйдэл эмчлэхэд ашиглагдсаар ирсэн Valeriana wallichii ургамал хэрэглэх нь мэдрэлийн системийг тайвшруулж, нойр хүргэх ач холбогдолтой.
Нойргүйдэл нь удаан үргэлжилвэл эрүүл мэндэд сөргөөр  нөлөөлдөг. Сайн  унтахын тулд эрүүл амьдралын хэв маягийг даган, эдгээр байгалийн эмчилгээний арга барилыг дадуулаарай. Байгалийн гаралтай, аюулгүй бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэснээр эрүүл саруул, аз жаргалтай, амар амгалан байх болно.

Орчуулсан: Их эмч Б.Даваацэрэн

1 comment: