Бие махбодио өдөр тутамдаа цэвэрлэж байх нь эрүүл мэндэд тустай

Бидний бие махбод маш нарийн, төгс зохион байгуулалттай. Идэж уух, амьсгалах, хүрэлцэх зэргээр хүрээлэн буй орчинтойгоо байнгын харилцаатай байдаг ба эдгээрээс бие махбодид үзүүлэх нөлөөлөл, ачаалал бүхнийг зохицуулж байнгын ажиллаж байдаг. Тэдэнд амралт гэж үгүй.
Нэг мэдэхэд л маш олон шалтгаанаас болж бие махбод минь ачааллаа дийлэхгүй, хорт бодис хуримтлагдаж нэг л таагүй болж, илт мэдэгдэхүйц шинж тэмдэг илрэхгүй хэрнээ өөрт таагүй, ядарсан, амгалан биш байх мэдрэмж төрдөг. Зөвхөн хоол хүнсээр ч биш орчин тойрноосоо ч хордоно. Хэрвээ гаднаас бие махбодид үйлчлэх нөлөө байсаар байвал хорт бодисоос бүрэн цэвэрлэгдэх нь юу л бол, гэхдээ тодорхой хэмжээгээр бид бие эрхтнээ цэвэрлэж байх бүрэн боломжтой. Байгаль эх энэ боломжийг бидэнд өгсөн. Хамгийн эхний энгийн арга зам нь эрүүл дэглэмийг зуршил болгох, өдөр бүр өтгөнийг гадагшлуулж байх нь  биеийг хоргүйжүүлэхэд тустай.
Биед хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулж, цэвэрлэхийн тулд хоргүйжүүлж, өтгөн гадагшлалтыг дэмждэг ургамлыг өдөр тутамдаа хэрэглэж байх хэрэгтэй. Мөн дараах дэглэмийг амьдралдаа дадуулан, хэвшүүлэхийг зөвлөж байна. 
Өглөө босоод заавал өглөөний цайгаа ууж байх. Өглөөний цайгаа тогтмол уудаг хүмүүс жингээ барьж чаддаг байхад уудаггүй хүмүүс өдрийн хоолоо хэтрүүлэн идэх хандлагатай байдаг. Хэрэв та өглөө нэг их юм идэж чаддаггүй бол хөнгөн хоол, бүлээн ус, цай ууж байгаарай.
Өөх тосыг хоол, хүнсэндээ зохих ёсоор хэрэглэж байх. Бидний хоол, хүнсэнд бага хэмжээгээр өөх тосыг заавал агуулагдах ёстой байдаг боловч ихэнхдээ хэтрүүлэн хэрэглэх талтай байдаг. Эрүүл өөх тос нь хоолонд амт нэмдэг учраас салад, зуушинд бага зэргийн хийж хэрэглээрэй.
Фитнессээр хичээллэх, дасгал хийхийнхээ өмнө хоолло. Энэ нь биедээ ачаалал өгөн, дасгал хийх үед дутагдаж байгаа уураг, нүүрс-усыг нөхөхөд тустай ба эрч хүчийг нэмэгдүүлж, удаан цагаар ядрахгүй байх боломжийг олгоно. Өөрийн дуртай тараг, шөл, хөнгөн салад, зууш зэрэг амархан шингэх хоолнууд тохиромжтой.
Фитнессээр хичээллэх, дасгал хийснийхээ дараа хоолло. Энэ үед таны бие махбод эрч хүчгүй болж, бие махбод дутагдаж буй уураг, нүүрс-усыг их хэмжээгээр нэхэж эхэлдэг. Тиймээс фитнессээр хичээллэх, дасгал хийж дууссанаас хойш 30-45 минутын дотор заавал хооллохыг хичээгээрэй.
Орой хэт ихээр хооллохоос татгалзах.  Олон хүн өдрийн цайгаа уухгүй байх, эсвэл бага зүйл идэх талтай. Тэр ч байтугай өглөөний цай, өдрийн хоолыг идэхгүй өнгөрөөх тохиолдол ч бий. Тэгсэн хэрнээ орой эсвэл унтахаасаа өмнө маш их хэмжээний калори агуулсан хоол идчихдэг. Энэ нь маш буруу. Бид оройн цагаар идэх ёстой зүйлийнхээ ихэнхийг идэхээр бидний тархи, булчин шаардагддаг эрч хүчээ авч чаддаггүй. Тиймээс нэг өдөрт авах ёстой калорио тэнцүү хуваарилан авч байх хэрэгтэй. 
Ус сайн уух. Хүний биеийн 50%-80%-ийг ус бүрдүүлдэг. Биед хамгийн сайн шингэж, тэр чинээгээрээ ач тусаа өгдөг. Өдөр бүр 2-3л ус хэрэглээд байвал хортой бодисууд бие махбодид хуримтлагдахгүй. Гэхдээ усыг тохиромжтой хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй.
Уламжлалт арга. Байгаль эхтэйгээ байнгын холбоотой байсан бид эрт үеэс амьдрал ахуйдаа "Дээд 3 Үр" хэмээн алдаршсан ургамлуудыг хоол хүнсэндээ хэрэглэсээр ирсэн билээ. Орчин цагийн техник, технологи хөгжин энэхүү ургамлуудыг судлан олон улсад хоол боловсруулах замын үйл ажиллагааг дэмжих, хоолны шингээлт сайжруулах, өтгөн хаталтыг бууруулах зэрэг маш олон үйлдэл үзүүлдэгийг нь шинжилгээ, нотолгоогоор батлан, өргөн хэрэглэж байна.
"Өдөр бүр өтгөнөө гаргаж байх нь амьдралын чанарыг дээшлүүлдэг" 

Мэдээллийг бэлтгэсэн: Уламжлалт анагаах ухааны их эмч Ж.Номиндарь

No comments:

Post a Comment