Түрүү булчирхайн эрүүл мэндийг хэрхэн хамгаалах?

Хийгдвэл зохих оношилгоо болон шинжилгээнүүд



DRE – digital rectal examination буюу шулуун гэдсээр хуруугаар тэмтрэх шинжилгээ. Энэ нь түрүү булчирхайн эмгэгийг оношлох хэвшсэн аргачлал. Эмч түрүү булчирхайг шулуун гэдсээр тэмтэрч хэмжээ, гадаргууны өөрчлөлт болон хатуурлыг оношилно.



PSA – prostate specific antigen test. Энэ шинжилгээ нь цусанд түрүү булчирхайн эсээс ялгардаг тусгай уураг болох PSA- ын түвшинг тодорхойлдог. Хэвийн хэмжээ нь ихэссэн байвал түрүү булчирхайн хорт хавдар үүссэн байж болзошгүйн дохио болно. Гэсэн ч PSA хэмжээ түрүү булчирхайн хурдацтай томрол болон түрүү булчирхайн гаралтай үрэвслийн үед (простатит) ихэсдэг. PSA хэмжээ тогтмол хийлгэх нь хавдрын эрт илрүүлэлтэнд өндөр ач холбогдолтой. Гэхдээ зарим түрүү булчирхайн хорт хавдрын эрт шатанд PSA хэмжээ нь бага байх тохиолдол байдаг тул шинж тэмдгийг эрэгтэй хүн өөрөө сайн ажигладаг байх нь нэн чухал.

Түрүү булчирхайн эрүүл мэндийг хамгаалах зөвлөгөө
- Биеийн жингээ хэвийн хэмжээнд байлгах, тогтмол дасгал сургуулилт хийх.
- Жимс, хүнсний ногооны хэрэглэх хэмжээг нэмэгдүүлэх. Улаан лооль, тарвас, усан үзэм, амтат гуа нь эрүүл эсийг хавдрын өөрчлөлтөнд орохоос хамгаалдаг хүчтэй антиоксидант ликопен бүтцийг ихээр агуулдаг. Броколли, байцаа, цэцэгт байцаа мөн буржгар байцаа зэрэг хүнсний ногоонууд мөн адил ач холбогдолтой.
- Түрүү булчирхайн хавдрын гэр бүлийн түүхтэй бол нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт тогтмол хамрагдах хэрэгтэй. Аав, ахад нь түрүү булчирхайн хавдрын тохиолдол илэрч байсан бол энэ нь таны эрсдэлийг 2 дахин ихэсгэхийг анхаарна уу.
- Хүнсэндээ хэрэглэх буурцгийн хэмжээг ихэсгэ. Дүпү, шар буурцгийн сүү, буурцгийн самар, гурил, нунтаг зэргийг ихээр хэрэглэх нь зүйтэй.
- Тамхинаас гарах.
- Селен эрдсээр баялаг хүнсний зүйл хэрэглэ. Үүнд бүхэл үрийн гурил, хүнсний хивэг, далайн гаралтай бүтээгдэхүүн, туна загас, май загас, хясаа, үхрийн элэг, бөөр, өндөг, гүнжидийн үр, мөөг, наранцэцгийн тос, сонгино, сармис орно. Селен нь хавдрын эрсдэлийг бууруулах ач холбогдолтой.
- 50 нас хүрсэн эрэгтэйчүүд жилд нэг удаа цусанд PSА шинжилгээ, шулуун гэдэсний дижитал тест зэрэг урьдчилан илрүүлэх шинжилгээ хийлгэдэг байх нь зүйтэй.
- Шээс хүрэх болгонд давсганд шээсээ удаан барилгүй, тэр дор нь шээдэг байх. Унтахаас өмнө давсгаа сайтар сулладаг байх. Давсганд удаан хугацаагаар хадгалагдсан шээс үрэвсэл үүсгэх боломжтой байдаг.
- Хувийн ариун цэврээ сайн сахь. Шээсний дараа шодойн тээрхийн арьсыг зөөлөн арагшлуулж шодойн үзүүрийг тогтмол цэвэрлэдэг байх. Хүндээр бие засах болон бэлгийн хавьтлын дараа шулуун гэдэсний амсар болон бэлэг эрхтэн орчмоо сайтар цэвэрлэхгүй мөн өдөр тутам гарын ариун цэврийг сайтар сахихгүй бол бэлэг эрхтэний амсраар үрэвсэл өгч түрүү булчирхайг үрэвсүүлэх нь түрүү булчирхайн үрэвслийн эрсдэлийг 70-80 хувиар нэмэгдүүлнэ.
- Хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орохоос зайлсхийх.
- Тогтмол амарч стрессээ багасгах. Энэ нь удаан хугацаагаар суугаа ажил хийдэг эрэгтэйчүүдэд ихээхэн хамаарна. Амарч завсарлага авч босч алхвал түрүү булчирхайд үзүүлэх даралтыг хөнгөлж, цусны эргэлт сайжирна. Холын замын тээврийн жолооч нар энэхүү зөвлөгөөг сайтар дагах хэрэгтэй.
- Эрт оношлуулан, эмчилгээ хийлгэх. Түрүү булчирхайн томролын шинж тэмдэг илэрч эхлэх үеээс эмчилгээг эхлүүлэн, цаашид томролыг даамжруулахаас сэргийлэх хэрэгтэй. Мөн эрт оношлуулах нь түрүү булчирхайн хавдар үүсэхээс сэргийлнэ. Урт хугацаанд хэрэглэх боломжтой, ургамлын найрлагатай Химплази эмийг шинж тэмдэг эхэлсэн үеээс хэрэглэхийг зөвлөж байна. Танд түрүү булчирхайн шинж тэмдэг илэрсэн л бол эмчид үзүүлэн, зөвлөгөө аваарай.

No comments:

Post a Comment