ХАНИАД ТОМУУ, ХАРШИЛЫН ЯЛГААТАЙ 8 ШИНЖ ТЭМДЭГ

Харшил дэлхийд
Ямар нэгэн гадны бодисын эсрэг хүний бие махбодийн дархлалын тогтолцоо хариу урвал өгөхийг харшил буюу аллерги гэнэ.
Сүүлийн 30 жилийн байдлаар харшлын тархалт нь арван жил тутамд хоёр дахин нэмэгдсээр насанд хvрэгсдийн 5%, хүүхдүүдийн 15% нь өвчилсөн байна. 2020 он гэхэд дэлхийн хүн амын 50 хүртэлх хувь нь ямар нэгэн харшлаар өвчлөх магадлалтай гэж судлаачид урьдчилан тооцоолсон байна.
Ханиад томуу
Өвлийн улирал: утааны улирал ирж байна
Өвлийн улирал болж, гадаа хүйтэрсэнтэй холбоотой агаарын бохирдол, утаа ихэсдэг. Өвлийн улиралд Ханиад томууны дэгдэлтийн оргил үе тохиодог ба насанд хүрсэн хүний 10 хүн тутмын 1 нь, нийт хүүхдүүдийн 30% нь өвчилдөг гэсэн статистик тоо баримт байдаг.
Ханиалгаад нус гоожиж байгаа бол шууд ханиад томуу гэж яаран антибиотик сонгон, хүчтэй эм бэлдмэл хэрэглэх нь зөв үү?
Ханиад томуу шиг эхлэдэг харшлын гаралтай ханиалгалт сүүлийн жилүүдэд эрс өсөж байгаа. Энэ нь орчны бохирдолтой шууд холбоотой. Тэр дундаа бага насны хүүхдүүдийн дунд утааны шалтгаантай, агаарын бохирдолоос болж харшлын шалтгаантай ханиалга их байна.
Вирүсээр үүсгэгдсэн амьсгалын дээд замын халдвар нь цочмог ханиалгын хамгийн түгээмэл шалтгаан. Ямар ч эмчилгээ хийгээгүй байхад энгийн ханиадны үе дэхь ханиалга эхний 48 цагт 83%-д нь илэрч байхад, 14 дэхь хоногт 26%-тай болдог.
Амьсгалын дээд замын халдвар (URI) нь хамар, хоолой, залгиур хоолой зэргийг хамарсан халдварт өвчин юм.
Ханиад томуугийн шинж тэмдгүүд нь нус гоожих, найтаах, ханиалгах, нүд аргах, хоолой өвдөх, толгой өвдөх, булчин өвдөх, амьсгал давчдах, халуурах аж.
АНТИБИОТИК ЭМЧИЛГЭЭ №1 СОНГОЛТ БИШ
ХОР, АЮУЛГҮЙ ЗӨӨЛӨН ЭМЭЭР ЭМЧИЛ
Бяцхан зөвлөмж

  • Ургамлын гаралтай дархлаа дэмжих Септилин эмийг ууж болно
  • Дулаан хувцас өмсөөрэй. Даарч огт болохгүй
  • С витаминаар баялаг хоол хүнс хэрэглэж, дархлаагаа дэмжээрэй
  • Хүнд мах, чихэр амттангаас татгалзаарай
  • Тамхинаас татгалзах шаардлагатай. 


No comments:

Post a Comment