Жирэмсэн үеийн шээсний шинжилгээ

    Жирэмсний хяналтын давтан өгдөг шинжилгээнүүдийн нэг нь шээсний шинжилгээ юм. Жирэмсэн үед бодисын солилцоо өөрчлөгдөх, бөөр давсагнд механикаар даралт, шахалт үүсэх зэргээс шалтгаалан ээжүүд шээс дамжуулах замын өвчинд өртөх магадлал их байдаг.

Шээсний шинжилгээнд дараахь хэдэн үзүүлэлтүүдийг шинжилдэг.

1.  Цусны эс ба нян
Цусны эс болон нитрит (тодорхой бактериудаас ялгардаг) таны шээсэнд илэрвэл шээсний замын халдварын дохио байх болно. Хэрэв шинжилгээний хариунд нитрит, энзим илэрвэл шээсэнд бактери болон цусны эс байгааг илтгэх бөгөөд шинжилгээг дахин авч халдвар илрүүлэх нарийвчилсан шинжилгээ хийнэ.
    Танд шээсний замын халдвар байвал эрт илрүүлж эмчлэх нь чухал бөгөөд танд ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй далд хэлбэрээр байх магадлалтай. Хэрэв шээсний замын халдвар байвал лабораторийн шинжилгээгээр ямар антибиотикт илүү мэдрэг болохыг нь тогтоож түүгээр нь эмчилгээ хийдэг.
2Сахар
Жирэмсний явцад шээсний шинжилгээнд бага зэрэг сахар илрэх нь хэвийн үзэгдэл юм. Хэрэв жирэмсний хоёр удаагийн үзлэгийн шинжилгээнд сахарын түвшин ихсэж гарах эсвэл нэг удаагийн шинжилгээнд хэт их хэмжээтэй илрэх нь жирэмсэн үеийн чихрийн шижин байна гэсэн сэжиг төрүүлдэг.

3. Уураг
Жирэмсний үед шээсэнд уураг илрэх нь шээсний замын халдвар, бөөрний үрэвсэл болон бусад эмгэгүүдийн шинж тэмдэг болно. Хэрэв жирэмсний хожуу хугацаанд илэрвэл преэклампсийн шинж тэмдэг байх болно. Энэ шинж тэмдэгтэй хавсран артерийн даралт өндөр байх нь энэ оношийг улам баталдаг. Харин шээсэнд уураг илэрсэн боловч артерийн даралт хэвийн байвал шинжилгээг давтан өгч шээсэнд бактери өсгөвөрлөх шинжилгээ хийх болно.

4 Кетон
Бие махбод нөөц өөхөө энерги гаргахад зарцуулж байгаа үед кетон үүсдэг. Энэ нь танд нүүрс ус хангалтгүй байгаа үед тохиолдоно. (нүүрс ус бол энергийн гол эх үүсвэр юм)
Хэрэв танд дотор муухайрах бөөлжих шинж тэмдэг хүнд хэлбэрээр илэрч байгаа болон таны биеийн жин буурч байгаа үед эмч таны шээсэнд кетон байгаа эсэхийг шалгадаг. Кетоны хэмжээ их гарахын зэрэгцээ та хоол хүнсний бодисыг шингээж чадахгүй байвал судсаар шингэн болон эмийн бодис хийж өгдөг.
Хэрэв кетон сахартай хавсарсан хэлбэрээр илэрвэл диабетийн шинж байх болно.


Эх сурвалж: http://www.eruuludam.mn/web/

No comments:

Post a Comment