Түлхүүр 1 Цэвэр байх нь бичил биетнүүд өсч үржин, тархахаас урьдчилан сэргийлнэ.
• Гараа хоол бэлтгэх, идэхийн өмнө, бие зассаны дараа тогтмол угаах
• Хоол бэлтгэхэд хэрэглэгдсэн сав суулга, бүх зүйлийг угаах
• Гал тогоонд шавьж, шимэгч бусад амьтан орохоос урьдчилан сэргийлэх
• Суулгалт болон бусад өвчний шинж тэмдэг илэрсэн хүнийг гал тогоонд ойр байлгахгүй байх
• Ахуйн цэвэрлэгээний материалыг хоол бэлтгэдэг орчноос хол байлгах
Түлхүүр 2 Болсон болон түүхий бүтээгдэхүүнийг тусад нь байлгах нь бичил биетнүүд дамжихаас сэргийлнэ.
• Түүхий мах, далайн гаралтай хүнсний зүйлийг чанаж, болгосон хүнсний зүйлсээс тусад нь хадгалах
• Махны модыг бусад хүнс бэлтгэдэг тавиураас тусад нь байлгах
• Түүхий хүнсний зүйлийг бэлтгэх багаж, хэрэгслийг хэрэглэхийн өмнө ба дараа нь угааж, цэвэрлэж хэвших
• Ундны ус бохирдохоос сэргийлэх
Түлхүүр 3 Хоол хүнсийг гүйцэд болгоход бичил биетнүүд идэвхгүйждэг.
• Хоол, хүнсийг чанаж, 15 минутаас багагүй хугацаагаар буцалган, гүйцэд болгон хэрэглэх
Түлхүүр 4 Хоол хүнсийг зохих хэмд хадгалах нь бичил биетэн өсч, үржихээс сэргийлнэ.
• Болгосон хоолыг удаалгүй идэх ба тасалгааны температурт 2 цагаас илүү хадгалахгүй байх
Түлхүүр 5 Ундны цэвэр ус, хүнсний аюулгүй түүхий эдийг сонгох нь бохирдлоос сэргийлнэ.
• Ундны цэвэр ус хэрэглэх
• Усыг буцалгаж хэрэглэх
• Хүнсний ногоог угааж, чанаж хэрэглэх
• Жимсийг угааж, хальсалж хэрэглэх
• Ус авах, хадгалах, хадгалсан ус түгээхдээ савыг цэвэр байлгах
Дээрх арга замыг хэрэгжүүлсэн ч бидний орхигдуулдаг, тоохгүй өнгөрөөдөг зүйлсийн нэг бол баяр, ёслол. Баяр ёслолын үеэр хоолны хордлогын тоо эрс нэмэгддэг нь бараг бичигдээгүй хууль болсон гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Баяр, ёслолын үеэр болон дууссаны дараах хэд хоногуудад Яаралтай түргэн тусламж, Халдварт өвчин судлал, Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хоолны хордлого, гэдэсний хямрал, гүйлгэх, суулгах тохиолдлуудаар хандах иргэдийн тоо эрс нэмэгддэг байна.
Гэнэт их хэмжээгээр нэг дор маш олон төрлийн хоол, хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэснээр гэдэс хямран, хордлогын шинж тэмдэг илэрдэг. Ихэнх тохиолдолд дотор муухайрах, гүйлгэх, суулгах, гэдэс-хэвлийгээр базалж өвдөх шинж тэмдэг илэрч эхэлдэг. Эдгээр шинж тэмдэг илэрсэн дариуд гэрийн нөхцөл арга хэмжээнүүдийг авч эхлэх бөгөөд эмчид хандах хэрэгтэй.
Гүйлгэлт, суулгалт нь:
- Гэнэт эхлээд 1-2 долоо хоногийн дараа зогсохыг хурц хэлбэр
- 2-оос илүү 7 хоног үргэлжилснийг архаг хэлбэр гэсэн хоёр янз байдаг.
Хурц болон Архаг суулгалтын үед гэрийн нөхцөлд хоол боловсруулах замд өнгөр тогтоох, гэдэсний базлалт өвдөлт намдаах, хордлого тайлах үйлдэлтэй эмийг яаралтай түргэн тусламжийн эмийн савандаа байлгаж байх хэрэгтэй. Хималай-н Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн, ургамлын найрлагатай Суулгалтын эсрэг #Диарекс эмийг сонгож болох юм.
Гүйлгэлт, суулгалтын хамгийн аюултай хүндрэлийн нэг нь бие махбодод шингэний дутагдал үүсэх явдал юм. Энэ нь бага насны хүүхэд, ахимаг насны хүмүүст ажиглагддаг. Хэт их шингэн алдвал амь насанд хүрэх аюултай.
Гүйлгэлт, суулгалтын үед биемахбодь нь сахар, эрдэс давсаа алддаг. Гэтэл эдгээр нь ердийн ундны усанд агуулдаггүй болохоор нөхөхийн тулд тэдгээрийг агуулсан их хэмжээний шингэнийг хэрэглэдэг. Үүнд хорсол, чихэртэй цай, жимсний шахсан шүүс, шингэн шөл, рашаан эсвэл бага зэргийн давс хийсэн элсэн чихэртэй буцалсан ус байсан ч болно.
Хэрэв гvйлгэхээс гадна бас бөөлжиж байгаа бол шингэнийг бага багаар ч болов 15-20 мин зайтай уух хэрэгтэй. Хоолны дэглэм заавал сахиж ойр ойрхон бага багаар идэж, өөх тостой хоол, кофе, сүү хэрэглэж болохгүй. Харин гадил жимс, чанасан будаа, алимны нухаш, хатаасан талх идэж болно. Хордлогын эхний шинж тэмдгийн vед идэвхжүүлсэн нүүрс уухад илүүдэхгvй.
No comments:
Post a Comment