Адхатода васика эмийн ургамал нь ханиад томуу, харшлын шалтгаант цэртэй ханиалгах, хамар битүүрэх, хамарнаас нус гоожих, амьсгаадах зэрэг шинж тэмдгийг үр дүнтэй арилгах үйлдэлтэй.
Уламжлалт анагаах ухаанд
ханиад томуу, астма, хамрын битүүрэл, цус гоожих эмгэгүүд, харшил, амьсгалын
дээд замын халдвар, сарын тэмдгийн өвдөлтийн үед тус тус 2000 гаруй жилийн
өмнөөс хэрэглэж эхэлсэн эмийн ургамал юм.
Adhatoda Vasica – Vasaka- Адхатода васика
Гуурсан хоолойн тэлэх, цэр
шингэлж, ховхлох , үрэвслийн эсрэг, нянгийн эсрэг зэрэг үйлдэл үзүүлдэг тул
амьсгалын дээд замын үрэвслийн үеийн бүх төрлийн шинж тэмдгийн эмчилгээг өөртөө
багтаасан гайхалтай эмийн ургамал юм.
Цэр шингэлэх, ховхлох, гуурсан хоолой тэлэх үйлдэлтэй Бромгексин
нь ADHATODA VASICA ургамлын
алкалойд болох VASICINE нийлэгжүүлсэн нэгэн
хэлбэр юм
Фитохими:
Adhatoda Vasica –олон
төрлийн биологийн идэвхт бодис агуулдаг
ü
Vasaka
ü Vasicine
ü Vasicine
acetate
ü Vasicinone
ü Vasicinolone
ü 2-acetyle
benzyle
Эдгээр биологийн идэвхт бодисууд нь ханиалга
намдаах, цэр шингэлэн ховхлох , нянгийн эсрэг , вирусын эсрэг, үрэвсэл намдаах,
антиоксидант, гуурсан хоолой тэлэх, мөөгөнцөрийн эсрэг, харшлын эсрэг зэрэг
олон үйлдэл үзүүлдэг эмийн ургамал юм. Дараах
өвчнүүдийн үед хэрэглэнэ.
- Ханиад томуу
- Амьсгалын дээд замын халдварууд
- Архаг бронхит
- Синусит
- Хоолойн ангина
- Харшил
- Сүрьеэ, сүрьеэгийн эмийн шалтгаант архаг ханиалга
- Астма эмчилгээнд хавсрах
Adhatoda Vasica (Vasaka) эмийн ургамлыг эрт үеэс уламжлалт
анагаах ухаанд ашиглаж ирсэн бөгөөд ханиад томуу, астма өвчний үед илүүтэй
хэрэглэж байжээ.
Энэ ургамлын гол үйлдэл нь
амьсгалын замын үрэвсэл намдаах, хий ханиалга намдаах үйлдэлтэй нь зарим
судалгаагаар баталсан байдаг.
Ханиалга намдаах үйлдэл нь
кодейн төст байдлаар илэрч намдаадаг байна
Уламжлалт анагаах ухаанд шар өнгийн цэртэй, халуурсан,
цэр ховхрохдоо бэрхшээлтэй байгаа үед Адхатода васика 2г нэмээд зөгийн бал 2г хийж хандлан
хэрэглэдэг.
Астма өвчний үед
Адхатода васика эмийн
ургамлын үрэвслийн эсрэг хүчтэй үйлдэл нь гуурсан хоолойн архаг үрэвслийг
намдааж, мөн Адхатода васикагын биологийн идэвхт бодис болох васицин нь гуурсан
хоолойг тэлж өгснөөр астма өвчний амьсгаадах, ханиалгах зовиурыг бууруулдаг.
Уламжлалт анагаах ухаанд астма өвчний үед :
·
Адхатода
васика навчны ханд 5мл
·
Шинэ цагаан
гаа шүүс 2,5мл
·
Зөгийн
бал 1 цайны халбага хийж хэрэглэдэг.
·
Ханиад
томуу
Адхатода васика нь нянгийн
эсрэг өндөр идэвхтэй бөгөөд янз бүрийн нянгийн шалтгаант амьсгалын дээд замын халдварын
үед хэрэглэдэг.
Харшил
Амьсгалын замын харшлын
үед гуурсан хоолой тэлэх,үрэвсэл намдаах, цэр шингэлэх , ханиалга намдаах үйлдлийг
ашиглан хэрэглэдэг. Удаан хугацаагаар уухад ямар нэг гаж нөлөө үзүүлдэггүй.
•
Vasicinone - Adhatoda
vasica-н үндэс, навчинд агуулагддаг
•
Хөхтөн
амьтанд хийгдсэн туршилт судалгаагаар харшлын эсрэг үйлдэлтэй нь батлагдсан
10.
•
Ханиалга
намдаах :
•
Гвинейн
гахай болон туулайд механикаар ханиалгалт үүсгэн Adhatoda vasica хэрэглэсэн
туршилт судалгаанд кодейн төст үйлдэл үзүүлж байв11.
•
Гуурсан
хоолой тэлэх:
•
Саяхны
судалгаагаар Vasicinone алкалойд
нь in vitro, in vivo туршилтаар гуурсан хоолой тэлэх (theophylline-тай
жишихүйц) үйлдэлтэй болох нь тогтоогдсон11.
Та бүхэнд Adhatoda
Vasica – Vasaka эмийн ургамлын өндөр
тунгаар агуулсан Брезол эмийг танилцуулж байна.
Хэрэглэх заавар
Тодорхойлолт: Брезол
сироп нь харшлын гаралтай амьсгалын замын эмгэгт хэрэглэгдэх ургамлын
найрлагатай нийлмэл бэлдмэл бөгөөд харшлын гаралтай бронхит, ринитийн үед
илрэх эмгэг шинж тэмдгүүдийг намдаана.
Найрлага: 5мл
Брезол сиропд: Ханд. Curcuma longa 100.5, Ocimum sanctum 50мг,
Adhatoda vasica 50 мг, Trikatu 8 мг, Embelia ribes 8мг, Cyperus
rotundus 8 мг, Cinnamomum zeylanicum 5 мг, Elettaria cardamomum
5 мг, Cinnamomum tamala 5 мг, Mesua ferrea 5 мг агуулагдана.
Үйлдлийн механизм ба эм судлалын онцлог:
Брезол нь гистамины эсрэг, хөөнгө эсийн мембраныг
бэхжүүлэх, интерлеикиныг багасгах, гуурсан хоолойг өргөсгөх, цэр шингэлэх,
нянгийн эсрэг, үрэвслийн эсрэг болон хэт исэлдэлтийн эсрэг зэрэг үйлдэлтэй тул
харшлын шалтгаантай амьсгалын замын эмгэгийн шинж тэмдгүүдийг намдаах нийлмэл
үйлдэл үзүүлнэ.
Брезолын гистамины эсрэг үйлдэл нь амьсгалын замын эрхтэнүүдийн
өвчлөлийн үед илрэх шинж тэмдгүүдийг намдаахад тустай.
Цэр шингэлэх болон гуурсан хоолойг өргөсгөх үйлдэл нь цэрийг
шингэрүүлж, цэр ховхролтыг хөнгөвчилснөөр хамрын болон гуурсан
хоолойн бөглөрлийг намдаана.
Брезолын нянгийн эсрэг үйлдэл нь грам-эерэг болон грам-сөрөг
нянгаар үүсгэгдсэн халдварыг намдаана.
Хэрэглэх заалт:
- Тоосны харшил
- Харшлын гаралтай ринит
- Харшлын гаралтай бронхит
- Гуурсан хоолойн багтраа
Хэрэглэх тун:
Хүүхэд (6 сараас
дээш): 1- 2 цайны халбагаар (5-10мл) өдөрт 2 удаа.
Насанд хүрэгсэд: 2 цайны
халбагаар (10мл) өдөрт 2 удаа ууна.
Хэрэглэх арга: Уух
хэрэглэнэ
Гаж нөлөө: Мэдээлэгдээгүй.
Сөрөг урвал: Мэдээлэгдээгүй
Эмийн харилцан үйлчлэл: Бусад эмтэй сөргөөр харилцан нөлөөлсөн тухай мэдээлэгдээгүй
Онцгой анхааруулга: Байхгүй.
Дуусах хугацаа: Үйлдюэрлэгдсэнээс хойш 2 жил
Болгоомжлол: Үгүй
Хориглох заалт: Туйлын хориглох заалт үгүй
Савлалт: Гадуураа цаасан
хайрцагтай, шилэн саванд 100мл-ээр савлагдсан.
Хадгалалт: Нарны гэрлийн шууд тусгалаас хамгаалагдсан, хуурай, сэрүүн нөхцөлд
хадгална. Хөргөгчинд хадгалж болохгүй. Хүүхэд хүрэхгүй газар
хадгална.
Эх сурвалж:
1. Int J Pharm. 2000 Mar 20;197(1-2):213-20.;
Paliwa JK, Dwivedi AK, Singh S, Gutpa RC.; Pharmacokinetics and in-situ
absorption studies of a new anti-allergic compound 73/602 in rats.
2.Journal of Ethnopharmacology, Volume 67, Issue 3, 30
November 1999, Pages 361-365; Antitussive effect of Adhatoda vasica extract on
mechanical or chemical stimulation-induced coughing in animals; Jayant N.
Dhuley
3.Dr. Jagdev Singh July 20, 2017
No comments:
Post a Comment