Цэвэршилт гэж юу вэ?

Цэвэршилт гэж юу вэ?

Цэвэршилт нь таны сарын тэмдгийн мөчлөгийн төгсгөл буюу өндөгчнөөс Өндгөн эс ялгарахаа болих үйл явц юм. Ихэвчлэн 40 эсвэл 50 насанд гол төлөв эхэлдэг боловч Монгол улсын дундаж 55 нас байна. 12 сарын  турш сарын тэмдэг үзэгдээгүй бол Цэвэршилт оношийг тавьдаг.Цэвэршилт нь биологийн хэвийн процесс юм. Энэ үед бие махбод тань шинэ байдалдаа зохицож, өөрийн балансаа олох гэж багагүй хугацааг зарцуулдаг.Өндгөвчнөөс нэг л өдөр өндгөн эс огт ялгарахаа больдоггүй учир цэвэршилт нэг өдөр явагдаад дуусдаггүй.
Энэ үйл явцыг цэвэршилтийн өмнөх үе гэж нэрлэнэ. 45-55 насныханд Сарын тэмдгийн мөчлөг алдагдах нь цэвэршилтын анхан дохио болдог.Өндгөвчнөөс өндгөн эс ялгарахаа болиход Строген гармон болох эмэгтэй гармоны үйлдвэрлэлт мөн дагаад буурна. Гармоны бууралтаас үүдэлтэй бие махбодид багагүй зовиур үүснэ. Даавар нь ганц бие махбоди бус сэтгэл санаанд нөлөөлдөг учир сэтгэл санаа болон бие махбодыг бүхэлд нь хамарсан  зовиур гарна.
3  2.      Цэвэршилтийн шинж тэмдэгийн эмчилгээ (хамгийн өргөн хэрэглэгдэж буй арга – гормон нөхөх арга)

Шинж тэмдгүүд:
1. Бие махбоди талаас:
Тогтмол бус цагт, тодорхой хугацаагүй бүх биеэр хөлрөх.
·        ·    Ядрах үдээш өмнө илүүтэй ядрах
  Судасны агшилтын дутагдал: Цэвэршсэн эмэгтэйчүүдийн яг 85% нь нүүр халуу оргиж улайх, шөнө хөлрөхөд хүрдэг
·       ·   Булчингаар өвдөх
·   Зүрх дэлсэж, хэм алдах
·   Толгой өвдөх
·   Зогсох, суух , хэвтэх ялгаагүй толгой эргэнэ
·   1 хөх эсвэл 2 хөх ээлжилж чимчигнэх
·   Арьс амархан хөхөрч, зулгарах
·   Үс хуурайшиж, унах
·    ·   Үтрээ хуурайшиж, уян хатан чанар багасна. Үүнээс үүдэн бэлгийн харилцааны үед өвдөлт үүснэ
·         ·   Өндгөвч өндгөн эсээ ялгаруулахаа болиход хэмжээгээрээ агшиж багасдаг. Ингэснээр умайн бэхэлгээ сунж доош унжидаг
·   Гармоны үүсэлт улам багасахад үтрээний үүдэн хэсэг нарийс ч бэлэг эрхтэх орчмын үс унаж багасах ба
·   Арьсны үрчлээс гүнзгийрч хөгширөлт илүү хурдацтай явагдана
·        Строген даавар нь дан ганц эмэгтэйчүүдийн даавар бус ясанд Кальцийг зөөдөг тиймээс энэ дааврын ялгарал багасахад эрчимтэй ясны сийрэгжилт явагддаг.
     Даавар алдагдлын процесс цаашилсаар үтрээний хана эмзэгшиж бэлгийн харилцааны дараа цус гарах
·         Үтрээ агшиж багассанаар үтрээний шүүрэл багасна. Энэ нь амархан халдвар авах нөхцөл болно
Үтрээний дотор давхрагатай адилаар шээс дамжуулах суваг, давсаг ч бас хэвийн үйл ажиллагаагаа явуулахын тулд эстроген шаардлагатай. Цэвэршилтээс үүдэлтэй эстрогенийн дутмагшил нь шээс дамжуулах зам, давсагны хатангаршилтыг үүсгэх боломжтой. Үүнээс шалтгаалан шээсний замын эрхтнүүд шээхэд өвдөж хорсох, инээх найтайлагахад шээс дусагнах, давсагны үрэвсэлтэй адил шинж илэрдэг.

2.     Дааврын багасалтаас үүдэн сэтгэл санааны талаас:
Цэвэршилтийн дараа үүсдэг хэт ядаргаа нь бухимдал үүсэх шалтгаан болдог
·         Багахан асуудалд уурлаж бухимдах нь ихсэх 
·         Багахан асуудалд уурлаж бухимдах нь ихсэх
·          Гомдох, туних,
·          Шалтгаангүй сэтгэл түгшиж, айх,
·         Амархан уйлах зэрэг хүүхдэрхэх хамж бий болно

Эмчилгээ: 

1.      1.      Цэвэршилтийн үед хоол хүнсээ тохиромжтой авч хэрэглэх  нь зовиурыг тань нэмэхгүй байх давуу талтай.
·         Кофейн буюу кофе их хэрэглэх нь зүрхний дэлсэлтийг улам ихэсгэдэг
·         Халуун ногоотой хоол хүнс үтрээний хуурайшилтийн загатнааг улам нэмэгдүүлдэг байна.
·         Жимс ногоогоор баялаг хоол хүнс идэх нь зүрх судас мэдрэлийн үйл ажиллагааг дэмжинэ
2.      Хөдөлгөөн дасгал булчингийн үйл ажиллагааг дэмжинэ
·         Хангалттай сайн унтаж амрах
·         Иогийн дасгал хийх, Усанд сэлэлт зэрэг нь таны анхаарлаа өөр зүйлд төвлөрүүлэхэд тустай
 Цэвэр ургамлын гаралтай дааврын дэмжих эм хэрэглэх 
4.      Үтрээний чийгшлийг хангах бүтээгдэхүүн хэрэглэх

Анхаар: Зовиур тань хэт өндөр байвал Мэрэгжлийн эмчид хандах хэрэгтэй






No comments:

Post a Comment