Шамбарам
гэдэг нь шулуун гэдэсний амсрын(хоол боловсруулах замын төгсгөл буюу өтгөн
хэлбэржиж гадагшилах хэсэг) судас өргөсч, цvлхэн vvссэнээр илэрдэг. Ингэж
vvссэн цvлхэн шулуун гэдэсний салстыг тvрж шамбарамын зангилааг бий болгодог байна. Шамбарамын
клиник, эмчилгээний асуудлын талаар одоогоор манайд хийгдсэн судалгааны ажил
бараг үгүй байна. Иймд бид дээрх өвчний клиник, эмчилгээний зарим асуудлын
талаар тус 1-р эмнэлэгт сүүлийн 2 жилд хэвтэж эмчлүүлсэн 137 өвчтөнд судалгаа
явуулсан юм. Судалгаанд хамрагдсан өвчтөний 96 (70, 9%) нь эрэг- тэй, 41/29,1%/
нь эмэгтэй байсан нь бусад судлаачдын ажиглалттай тохирч байна. Эрэгтэй хүмүүст
олонтаа тохиолддог нь аарцагны булчингийн анатом, бүтцийн зохион байгуулалтын
онцлогтой холбоотой.
Судалгаанд
хамрагдсан 137 өвчтөний ажлын байдлаар ялгаж үзвэл:
55(40,1%)
нь байнга сууж ажилладаг
51/37,3%/,
нь зогсож ажилладаг
бусад
нь 31(22,6%) байлаа. Үүнээс үзэхэд ажлын нөхцөл байдлаас шалтгаалж идэвхтэй
хөдөлгөөн онц шаардахгүй суух ба зогсож ажилладаг хүмүүс олонхи байна.
Шамбарам vvсэх шалтгаан :
·
Өтгөн
хатах, олон дахин гvйлгэх/Орчин үед охид бүсгүйчүүдийн турах зорилгоор хэрэглэж буй бүтээгдэхүүн ихээр эмгэг гүйлгэлтийг үүсгэж байна./
·
архи
спиртийн төрлийн бvтээгдэхvvн хэрэглэх,
·
ядрах,
нойр муутай байх/Энэ үед булчин ихээр суларч зангилаа үүснэ, дархлаа буурахад үрэвсэл гүнзгийрдэг байна/
· хvнд
зvйл өргөх, удаан хугацаагаар суух зэргийн улмаас хэвлийн доод таралт ихэсч өвчин vvсэх шалтгаан болно.
· Эмэгтэйчvvдийн
хувьд жирэмслэлт болон төрөлт нь уг өвчин vvсэх шалтгааны ихэнх хувийг эзэлдэг
байна. /Жирэмсэн болон хөхүүл үед шамбарамын бүтээгдэхүүн хэрэглэхэд хүүхдийн тэжээл хаах сүү татардаг тиймээс та хэрэглэх зүйлэ эмчээс лавлаарай./
Шамбарамын ангилал
•
Дотор шамбарам – салстын доорхи
• Гадна шамбарам – арьсан доорхи
• Завсрын болон хавсарсан/гадна дотно зангилаа олон тоогоор гарч цус алдалт үүсч болно/
Дотор байрлалтай шамбарамын шинж :
Дотор
байрлалтай шамбарамын vед онцын зовиур илэрдэггvй. Ихэнх тохиолдолд хvмvvс
хvндээр бие засах vед цус гарах, өвдөх зэрэг зовиуртай байна. Энэ нь анхандаа нойлын цаасанд мэдэгдэх төдий байсан бол. Зангилаанд үрэвсэл явагдаж томрохын хирээр өтгөн зангилааны ханыг урж цус алдалт улам ихсэнэ. Нөгөө нойлын цаасанд үзэгдэх төдий байсан цус шүрших мэт ихээр гарна. Энэ зовиуртай удаан явахад цус багадалтын зовиур гарч тухайн хүнд толгой өвдөх, ядрах шинж тэмдэг улам гүнзгийрнэ.
Гадна
байрлалтай шамбарамын шинж :
Гадна
байрлалтай шамбарамын vед өвчтөнд зовиур ихтэй болох бөгөөд өвдөлт нь хурц
байдаг. Учир нь шулуун гэдэсний амсрын хэсэг хvний биеийн хамгийн мэдрэмтгий
хэсэг юм. Мөн энэ vед шулуун гэдэсний амсрын арьс сунаж хvндээр бие зассаны
дараа амсрын хэсэг сайн цэвэрлэгдэхгvй байх, өвчтөний дотуур хувцас бохирдох
зэрэг шинжvvд илэрдэг. Энэ өвчнөөр хvмvvс амьдралынхаа туршид дор хаяж нэгээс
доошгvй удаа өвддөг бөгөөд ихэнх тохиолдолд ямар нэг эмчилгээ хийлгvйгээр
хөдөлгөөн, хооллолт, ажил, амралтаа зохицуулснаар аяндаа эдгэрдэг.Та 1-3 шатанд эмэн эмчилгээгээр эмчилэх боломжтой.
Энэ өвчнийг зэрэглэлээр нь нэг, хоёр, гурав, дөрөвдүгээр зэрэглэл гэж дөрөв ангилдаг.
Харин 4 болон дотор гадна шамбарам хавсарсан цус алдалтай бол мэс засал хийх нь зөв юм.
Урьдчилан сэргийлэх аргууд:
Согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлах:
Спирт нь өөртөө их хэмжээгээр усыг татдаг байна. Тиймээс спиртийн төрлийн зүйл хэрэглэсний маргааш ихээр ам цангадаг ба өтгөн сайн гадагшилдаг нь өөртөө шингэн их татаж их шээж, өтгөн амархан гадагшилдаг байна. Гэвч энэ нь удаан хугацаанд үргэлжилэхгүй ба гэнэт огцом ихээр шингэнээ алдсан бие шингэний дутагдалд орж цусан дах шингэний дутагдал үүсч үүнээс болон бие дэх шингэнээ татан өөхний задрал багасах, булчин сулрах, дархлаа муудах шинж илэрдэг байна. Үүний хамгийн эхний жишээ бол тархины цусан хангамжны дутагдлаас үүдэлтэй толгой өвдөх . Энэ процесс ганц өдөр үргэлжилэхгүй нэг удаагийн архины хэрэглээнээс болж таны бие 10 өдөр зовно. Үүнээс үүдэн өтгөн хатаж доод хэсгийн булчин суларч шамбарамын зангилаа гарна.
Хувийн ариун цэврийг сахих:
Спирт нь өөртөө их хэмжээгээр усыг татдаг байна. Тиймээс спиртийн төрлийн зүйл хэрэглэсний маргааш ихээр ам цангадаг ба өтгөн сайн гадагшилдаг нь өөртөө шингэн их татаж их шээж, өтгөн амархан гадагшилдаг байна. Гэвч энэ нь удаан хугацаанд үргэлжилэхгүй ба гэнэт огцом ихээр шингэнээ алдсан бие шингэний дутагдалд орж цусан дах шингэний дутагдал үүсч үүнээс болон бие дэх шингэнээ татан өөхний задрал багасах, булчин сулрах, дархлаа муудах шинж илэрдэг байна. Үүний хамгийн эхний жишээ бол тархины цусан хангамжны дутагдлаас үүдэлтэй толгой өвдөх . Энэ процесс ганц өдөр үргэлжилэхгүй нэг удаагийн архины хэрэглээнээс болж таны бие 10 өдөр зовно. Үүнээс үүдэн өтгөн хатаж доод хэсгийн булчин суларч шамбарамын зангилаа гарна.
Хувийн ариун цэврийг сахих:
Шулуун
гэдэсний амсар орчмын ариун цэврийг сахиагvйгээс энэ хэсгийн арьс болон салст
амархан vрэвсдэг. Иймд өтгөнөөр бие зассаны дараа болон өглөө оройдоо
шулуун гэдэсний амсар орчмыг усаар угааж занш. Энэ нь үрэвслийг дарах урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Ялангуяа цагаан мах эргэх өвчтэй
бол ариун цэврийн цааснаас гадна бvлээн усаар заавал угааж цэвэрлэж байх
хэрэгтэй. Угаахдаа саван болон давс хэрэглэхгvй байж болно..
Өтгөн хаталт болон гvйлгэлтээс сэргийлэх:
Өтгөн хаталт болон гvйлгэлтээс сэргийлэх:
Хэвийн
өтгөн нь сайн боловсорсон гадил жимстэй ойролцоо байдаг. Єтгєн хатах зориуртай
хvмvvс хvнсэндээ аль болох ногоо, жимсийг хэрэглэх нь зvйтэй. Ялангуяа шулуун
гэдэсний амсарт зовиур илэрсэн тохиолдолд өтгөнөө шингэлэх хэрэгтэй. Удсан
чанар муутай, муудсан хvнс хэрэглэж гvйлгэх нь шулуун гэдэсний амсрын өвчин
vvсэх гол шалтгаан болдгийг анхаарах хэрэгтэй.
Удаан хугацаанд сууж хүндрэхгүй байх:
Өтгөн хатах нь хvндээр бие засах хугацааг уртасгаж шулуун гэдэсний салстыг гэмтээх гол шалтгаан болдог. Мөн гvйлгэлтийн улмаас боловсруулагдаагvй хоол тэжээл, ходоодны шvvс шулуун гэдэсний ханыг гэмтээх аюултай. Удаан хугацаагаар сууж бие засахаас зайлсхий.
Өтгөн хатах нь хvндээр бие засах хугацааг уртасгаж шулуун гэдэсний салстыг гэмтээх гол шалтгаан болдог. Мөн гvйлгэлтийн улмаас боловсруулагдаагvй хоол тэжээл, ходоодны шvvс шулуун гэдэсний ханыг гэмтээх аюултай. Удаан хугацаагаар сууж бие засахаас зайлсхий.
Судалгаанаас
харахад хэвийн vед 30 секундын дотор өтгөний эхний хэсэг биеэс гадагшилдаг.
Vvнээс хойш гучин секунд тутамд өтгөн 2–3 хуваагдан гадагшилна. Энэ хугацаанаас
илvv суултуурт суух нь цагаан мах эргэх, салст гэмтэх шалтгаан болдог.
Суултуурт суугаад 3 – 5 минутын дараа босох хэрэгтэй. Өтгөн дутуу гарсан юм шиг
санагдвал босоод дахин суу.
Удаан
хугацаанаар суух болон зогсох, хvнд зvйл өргөхөөс зайлсхийх:
Удаан
хугацаагаар суух, жолоо барих, хvнд зvйл өргөх зэрэг ажил эрхэлдэг тохиолдолд
аарцгийн хөндийд даралт vvсэн шулуун гэдэс орчмын судсанд цус хурж, цагаан мах
эргэх шалтгаан болдог. Иймд ажиллаж буй vедээ 1-2 цаг тутамд 5 минут амрах,
хөнгөн биеийн тамирын дасгал хийх нь өвчнөөс урьдчилан сэргийлэх нэг арга
болно. Шулуун гэдэсний амсрын зовиур илэрсэн тохиолдолд ууланд авирах, спортоор
хичээллэх, хvнд зvйл өргөхөөс татгалзах хэрэгтэй.
Ууц
нуруу, өгзгөө дулаан байлгах:
Ууц нуруу, өгзөг орчим даарч хөрснөөр шулуун гэдэсний цусан
хангамжинд муугаар нөлөөлдөг. Ялангуяа цагаан мах эргэх өвчтэй хvний хувьд аль
болох хvйтэн газар суухаас зайлсхийн бvлээн гудас хэрэглэх нь зvйтэй.
Эмчилгээ:
Шамбарам өвчин нь венийн судасны төвөхийлт яг л таргалаад илүүдэл арьсаа агшаахтай адил, арьс амархан чангардаггүйтэй адил венийн судас тийм амар агшихгүй. Тиймээс шамбарамд удаан хугацааны эмчилгээ шаардана гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй
• Эмэн эмчилгээ : Та 1-3 шатанд эмэн эмчилгээ авах боломжтой.
• Хоолны дэглэм буюу шингэн зүйл сайн уух, ислэг ихтэй хоол
хүнс хэрэглэх нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжиснээр өтгөн хаталтаас сэргийлэх боломж олгоно
• Амьдралын хэв маяг өөрчлөх буюу удаан хугацаагаар 00д
суухгүй байх
- бүлэн усанд суух: Энэ нь венийн цусны эргэлтийг сайжруулснаар зангилаа агших боломжийг олгоно
• Зангилаа агшиах эмэн эмчилгээ
* Шамбарамын эсрэг түрхлэг хэрэглэх
* Шамбарамын эсрэг түрхлэг хэрэглэх
• Гүйлгэлтийн эсрэг эмийн эмчилгээ
• Өвчин намдаах эмчилгээ буюу хэсэг газрын эмчилгээ хийх
- ·
Мэс засал эмчигээ
ТА АМНААС АМ ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ
ӨӨРИЙГӨӨ БҮҮ ХҮНДРЭЛД ХҮРГЭЭРЭЙ. АЛИВАА ЭМЧИЛГЭЭГ ЭМЧИЙН ЗААВРЫН ДАГУУ
ХЭРЭГЛЭЭРЭЙ
No comments:
Post a Comment