Ревматойд артрит (РА) гэж юу вэ?
Ревматойд артрит нь аутоиммуны гаралтай, үе өвдөх, хавдах мөн хөшүүн болж хөдөлгөөн нь хязгаарлагдах зэрэг шинж тэмдэг илэрдэг архаг явцтай, хамгийн түгээмэл тохиолддог үений үрэвсэлт эмгэг юм. АНУ-д 1,3 саяаас илүү хүн энэхүү өвчнөөр оношлогдсон гэсэн судалгаа байдаг ба тэдгээрийн дийлэнх нь буюу 75% орчим нь эмэгтэйчүүд байна. Ревматойд артрит нь ихэнхдээ 30-50 насанд илэрч эхлэх боловч бүх насныхан өвчилж болно. Ревматойд артритын үед ихэвчлэн гар, хөлийн жижиг үеүд үрэвсэж гэмтэх ба зарим тохиолдолд нүд, арьс, уушги зэрэг бусад эрхтэнд нөлөөлдөг. Ревматойд артритыг бусад үений үрэвсэлт эмгэгээс ялган оношлох нэг онцлог шинж нь өглөөний цагаар үе өвдөж хөшүүн болж хөдөлгөөн нь хязгаарлагдана. Энэ шинж тэмдэг нь 1-2 цаг зарим тохиолдолд өдрийн турш үргэлжилдэг ба үеийг хөдөлгөснөөр өвдөлт багасна. Хэрэв танд энэ шинж тэмдэг удаан хугацаанд илэрсэн бол эмчид хандах хэрэгтэй.
Ревматойд артритын үед илэрч болох бусад шинж тэмдэг:
· Ядарч сульдах
· Бага хэмтэй халуурах
· Хоолны дуршил буурах
· Хоолой, нүд аргаж хуурайших
· Тохой, гарын арьсан доор хатуу зангилаанууд үүсэх (ревматойд зангилаа)
Ревматойд артритын шалтгаан:
Ревматойд артрит нь аутоиммуны эмгэг. Дархлааны систем бактери, вирус зэрэг гадны биет бие махбодид орж ирэхэд тэдний эсрэг үрэвслийн процесс явуулснаар биднийг хамгаалж байдаг. Харин аутоиммун эмгэгийн үед бие махбодь өөрийн эдийн эсрэг дархлааны хариу урвал үзүүлж үрэвсэл явагдана. Бие махбодид энэхүү үрэвслийн процесс удаан хугацаанд үргэлжлэн улмаар үений эргэшгүй гэмтэлд хүргэдэг. Дархлааны тодорхой эсүүдээс ялгарсан үрэвслийн медиатор нь яс болон мөгөөрсийг хавдаж, гэмтэх гол шалтгаан болдог. Одоогоор энэхүү эмгэгийн шалтгаан бүрэн тодорхойгүй байгаа ч удамшлын шалтгаантай байж магадгүй, ревматойд артрит үүсэхэд нөлөөлдөг тодорхой нэг ген байх ба энэхүү генийг агуулсан хүмүүс бусад хүмүүстэй харьцуулахад өвдөх магадлал нь илүү өндөр байна гэж үзэж байна.
Ревматойд артритыг хэрхэн оношлох вэ?
Ревматойд артрит нь үений архаг үрэвсэлт эмгэг учир дан ганц шинжилгээгээр оношлогдохгүй бөгөөд нарийн мэргэжлийн эмч цусны шинжилгээ, рентген, үе болон бусад эрхтэнг нарийн шинжилнэ. Цусны шинжилгээгээр ревматойд артритын үед илэрдэг эсрэг биеийг цусанд хэр хэмжээтэй байгааг шинжилдэг.
Цусны шинжилгээгээр түгээмэл илрэх өөрчлөлтүүд:
· Цус багадалт (Улаан эсийн тоо буурснаас)
· Ревматойд фактор (Уурган бүтэцтэй эсрэг бие ба ревматойд артриттай хүмүүсийн 80% орчимд илэрдэг)
· Үрэвслийн маркер болох Anti-CCP (өвчтөнүүдийн 60-70% орчимд илэрдэг)
· Улаан эсийн тунах хурд уртсах (үений үрэвсэл хэр их явагдаж байгаагаас хамаарна)
Ревматойд артрит нь үений архаг үрэвсэлт өвчин учир шинж тэмдгүүд 3 сар болон түүнээс урт хугацаанд илэрсэн тохиолдолд оношийг тогтооно. Гэвч эрт үедээ оношлогдох тохиолдлууд мөн байдаг.
Эмчилгээ
· Эмийн эмчилгээ- Ревматойд артритын эмчилгээнд үр дүнтэй хэд хэдэн эмийн бэлдмэл бий. Өвчний явцыг зохицуулах үйлчлэлтэй, стеройд бус үрэвслийн эсрэг эмүүдийг хэрэглэнэ. Стеройд бус үрэвслийн эсрэг эмүүд нь үрэвсэл дархаас гадна гаж нөлөө ихтэй учир Эрдэмтэд гаж нөлөө багатай үрэвслийн эсрэг эмийн бүтээгдэхүүнийг судалж эхэлсэн ба Boswellia serrata гэх ургамлыг олж мэдэж энэ ургамал дээр маш олон судалгааг хийснээр гаж нөлөө багатай үрэвслийн эсрэг үйлдлээр химийн гаралтай синтетик эмүүдтэй адилхан үйлдэл үзүүлдэг гэдгийг нотолж чадсан. Та дараах Link-ээр нэвтэрч дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой
· https://www.msjonline.org/index.php/ijrms/article/view/1052
Хэрэглэх заалт:
1. Ревматоид артрит
2. Остеоартрит
3. Хүзүү болон нурууны ясны
спондилит
4. Зөөлөн эдийн гэмтэл
5. Үе мөчний өвдөлт
6. Тулай өвчин
7. Ууц нурууны өвдөлт
8. Мөрөөр чилж хөшиж өвдөх
Гаж нөлөө; Одоогоор мэдээлэгдээгүй
Хэрэглэх заалт: 1 шахмалаар өдөрт 2 удаа 3-4 сар ууж хэрэглэнэ.
No comments:
Post a Comment