Монголчуудын
дунд сүүлийн жилүүдэд маш элбэг тохиолдох болсон ангина өвчний талаар мэддэг юм
шиг хэрнээ бас мэддэггүй. Юутай ч энэ өвчний эмчилгээ, оношлогооны асуудал
өнөөдрийг хүртэл дэлхийн эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал хэвээр
байгааг Ж.Цэвээнжав эмч онцолсон. Цаг агаарын эрс тэс уур амьсгал, агаарын
бохирдол, хотын төвлөрөл, хаврын улиралд агаарын хуурайшилт, тоосжилт их
байдгаас манайд энэ өвчин маш өргөн тархалттай байдаг юм байна.
-Гүйлсэн булчирхайн архаг үрэвсэл буюу
бидний хэлж заншсанаар ангина өвчин маш өргөн тархацтай байдаг. Энэ өвчин ямар
замаар үүсдэг вэ?
-Манайхны
хэлж заншсанаар ангина буюу гүйлсэн булчирхай маань уг нь бие махбодийг төрөл
бүрийн нянгийн халдвараас хамгаалж байдаг дархлааны эрхтэн. Тийм ч учраас эрүүл
байх үедээ бие махбодид асар их хэрэгтэй, чухал үүрэг гүйцэтгэж байдаг. Харин
өвчлөөд, архагшчихвал бие махбодь нянгийн халдвараас өөрийгөө хамгаалах
чадваргүй болно гэсэн үг.
Гүйлсэн
булчирхай гэдэг эрхтэн хүүхдэд 2 настай байхад бүрэн гүйцэд хөгжчихсөн байдаг.
3-7 насанд нэлээд хөгжиж, хөгжлийнхөө дээд үе шатанд хүрч ирдэг. Тэгээд 15-18
насанд хөгжлийнх нь процесс багасч ирээд, 18-20 насанд бүр хатингаршдаг.
Тиймээс 3-18 нас хүртэлх нас халдвар авах өндөр магадлалтай үед тооцогддог.
Энэ
өвчнөөр өвчлөх маш олон шалтгаан бий. Амны хөндийн эрүүл ахуй, жишээлбэл
өвчилсөн шүдний бактериас гүйлсэн булчирхайн үрэвсэл үүсч болно. Мөн буйлны
үрэвсэл, хамар дайварын өвчин буюу хамрын хөндий үрэвсэх /гамрит/ гэх мэтээс
үүсч болно.
Мөн
бохир орчин, утаа униар, муухай үнэртэй орчноос, тоос шорооноос үүсдэг. Түүнээс
гадна ялангуяа, хүүхдэд хамрын битүүрэл, хамрын амьсгалын дутмагшлын үед зөвхөн
амаар амьсгалах үед бохир, хуурай агаараар амьсгалснаас өвчилж болно. Мэдээж
хүйтнээс, хөл гарнаасаа даарах, гэнэт хүйтэнд цочирдож толгой, чих, хамрын
хөндийнөөс даарах нөхцөлд маш ихээр өвчилдөг. Мөн ахуйн замаар хүнээс хүнд
халдварлана. Ихэвчлэн гэр бүлийн халдвар элбэг байдаг.
Жишээлбэл,
аав, ээж нь гүйлсэн булчирхайн архаг идээт үрэвсэлтэй тохиолдолд хүүхдүүдэд нь
заавал халддаг. Яагаад гэвэл аяга, тавгаар дамжин бактери халддаг гэсэн үг.
Тиймээс аяга, тавгаа тусгаарлаж байхыг зөвлөмөөр байна. Энэ өвчнийг
архагшуулахгүйгээр хурц үед нь буюу цаг тухайд нь эмчлэхгүй бол бие махбодид 80
гаруй өвчнийг өөрөөрөө дамжуулж бий болгодог.
-Гүйлсэн булчирхайн үрэвслийг
архагшуулахгүйн тулд яах ёстой вэ?
-Хурц
үед нь эмчилбэл архагшихгүй байх бүрэн боломжтой. Эмийн эмчилгээ, мэс заслын эмчилгээ
гэсэн үндсэн 2 чиглэлээр эмчилдэг.
Эмийн
эмчилгээний хувьд
үрэвслийн
эсрэг,
биеийн
эсэргүүцлийг сайжруулах гэсэн 3 чиглэлээр эмчилгээ хийнэ. Энэ бол нянгаар
халдварлагддаг өвчин. Тиймээс арчдасын шинжилгээ авч, түүний үндсэн дээр антибиотикийн
эмчилгээ хийнэ. Мөн энэ бол халдвар, харшлын гаралтай өвчин. Тиймээс харшлын
эсрэг эмчилгээ хийх ёстой. Биеийн эсэргүүцлийг сайжруулж, дархлааг дэмжиж
өгөхийн тулд амин дэм, витамин ууж, чийрэгжүүлэлт сайн хийх хэрэгтэй.
Жишээлбэл, намрын өглөөний хяруун дээр хөл нүцгэн гүйлгэх гэдэг маань дархлааг
сайжруулж байгаа нэг арга юм. Мөн рашаан ус, шавар болон физик эмчилгээ,
-Мэс заслын эмчилгээ хийлгэсэн
тохиолдолд дараа нь гарах ямар нэг сөрөг үр дагавар бий юу?
-Мэс
заслын эмчилгээ маш их үр дүнтэй. Энэ бол төгс эмчилгээ. Гүйлсэн булчирхай бол
хос эрхтэн. Нэгэнт өвчлөөд, эмийн эмчилгээ авах боломжгүй болсон тохиолдолд хос
эрхтэнийг мэс заслын аргаар авдаг. Хос эрхтэнийг авснаар бие эрхтэнд янз бүрийн
өөрчлөлт гардаггүй. Хамгийн гол нь стандартын дагуу өндөр ур чадвартай эмчээр
мэс засал хийлгэхийг зөвлөмөөр байна. Нэгдүгээрт, амьсгалын замд байрладгаараа,
хоёрдугаарт, маш их цусархаг, судаслаг эрхтэн учраас мэс заслыг нарийн
мэргэжлийн эмч нар хийж, капсулаар нь авдаг.
Сөрөг
нөлөө нь хоолой бага зэрэг хатаад, хуурайшаад байдаг. Гүйлсэн булчирхайг авсны
дараа залгиурын хатингаршилт гэдэг өвчин дагалдаж гарч ирдэг. Энэ нь ялангуяа
хавар болохоор хатаад, хоолой аргаад, нус, цэр нь залгиурын хананд очиж
наалдчихаад байдаг. Үүнийг байнга тосон дусаалга хийж, залгиурын дотор ханыг
дэвтээх, чийгшүүлэх, цусан хангамжийг нь сайжруулах эмчилгээг хийнэ. Тиймээс
аль болох эмийн эмчилгээгээр гүйлсэн булчирхайг бүрэн гүйцэд эмчлэх нь хамгийн
үр дүнтэй юм. Яагаад гэвэл нэгэнт өвчилсөн ч гэсэн эдгээх нь нянгийн халдвараас
хамгаалдаг дархлааны эрхтнээ авч явж байна гэсэн үг юм.
-Мэс засал хийлгэсэн ч гэсэн тодорхой
хугацааны дараа гүйлсэн булчирхай нь эргээд ургачихдаг гэсэн яриа байдаг. Энэ
үнэн үү?
-Хүмүүс
тэгж ярьдаг. Энэ бол гүйлсэн булчирхайг мэс заслаар авах техниктэй холбоотой.
Дээр би капсултай байдаг гэсэн шүү дээ. Мэс засал хийхдээ тэрхүү капсултай нь
бүрэн авалгүй, үлдээсэн тохиолдолд эргэж буцаж томорч, идээлж өвчилж болно.
Суурийг нь үлдээчих тохиолдол элбэг байдаг. Энэ тохиолдолд буцаж томорч,
үрэвсдэг. Энд бас онцолж хэлэхэд хоёр салаа ойлголт бий. Хоолойны махаа
авахуулсны дараа хоолой өвдөөд байна гэж хүмүүс эргэж ирээд үзүүлдэг. Харахад
гүйлсэн булчирхай нь ямар ч үлдэгдэлгүй авагдсан, цэвэрхэн байдаг. Энэ
тохиолдолд гүйлсэн булчирхай биш залгиурын дотор талын хана үрэвсэж, өвчилсөн
байдаг. Үүнийг парингит гэдэг. Үүнтэй хольж ойлгож болохгүй.
-Ангина нь үе мөч, зүрхэндээ орсон
байна гэж их ярьдаг. Энэ юу гэсэн үг вэ?
-Гүйлсэн
булчирхайн архаг үрэвсэл нь бие махбодид 80 гаруй өвчний голомт болдог гэж би
дээр ярьсан. Тэдгээр 80 гаруй өвчний хоёр нь л үе мөч, зүрх судасны өвчин юм.
Цаашид амьсгалын замын өвчин, хоол боловсруулах, ходоодны шархлаа, салстын
үрэвсэл, цөсний чулуу хүртэл үүсгэдэг. Зүрх судас, үе мөчний өвчин гэдэг
хамгийн түрүүнд илэрдэг хамгийн түгээмэл нь.
Хоолойны
ангинаас төрөл бүрийн өвчин үүслээ, амь насанд аюул учирлаа гэж манайхан
ойлгодоггүй учраас энэ өвчнийг төдийлөн хайхрахгүй явах нь маш элбэг. Манайхан
зүрхний өвчнөөр мэс засалд их ордог. Үнэн хэрэгтээ ангинаас болж зүрхний гажиг
үүсч, мэс засалд орох тохиолдол зөндөө байдаг шүү дээ. Тиймээс гүйлсэн
булчирхайн үрэвсэлтэй л бол өөрт чинь нэг их зовиур илрэхгүй байсан ч гэсэн
эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай. Учир нь маш олон өвчний эх үүсвэр болдог эд
эрхтнийг хордуулдаг өвчин юм. Толгой өвчлүүлдэг, тархи нугасанд маш их
нөлөөлдөг. Ер нь архаг ангины үрэвслийн хүндрэлээс болоод тонцолгенный севс
болсон тохиолдол зөндөө байдаг. Бүр амь нас эрсдсэн ч тохиолдол бий. Манай
тасгийн хувьд нэг тийм тохиолдол байсан.
Тэр
тусмаа эмч мэргэжилтэй, залуухан бүсгүй амиа алдсан харамсалтай тохиолдол бий.
Ардын эмч Хайрулла багш энэ өвчний хор уршгийг маш сайн мэддэг хүн. Тархи
нугасны хүнд өвчтэй хүмүүс ихэвчлэн Хайрулла эмч дээр очдог. Хайрулла эмчээс
манай дээр маш олон хүн мэс засалд орж, хоолойн махаа авахуулахаар ирдэг.
Өөрөөр хэлбэл гүйлсэн булчирхайг авахгүй бол тархи толгой нь эдгэхгүй, уналт
өгөөд байна, нүдний хараа, ой санамж нь их муудаж байна. Учир шалтгаан нь
гүйлсэн булчирхайн үрэвсэлд байна. Энэ голомтыг таслан зогсооё гэсэн заалттай
ирдэг.
-Хавар, намрын улиралд хийгдэх эмчилгээнүүд
нь голцуу диццилин-3, пенциллин жи тариулах байдаг гэж би сонсч байсан. Энэ зөв
эмчилгээ мөн үү?
-Эмчилгээг
зөвхөн шинжилгээний үзүүлэлт дээр үндэслэн хийнэ. Бүгд диццилин тариулаад байж
болохгүй. Надад таардаг байлаа гэхэд чамд үйлчлэхгүй байж болно.
Гүйлсэн
булчирхайны эрүүл ахуйг авч явж буй гол эрхтэн бол хөл. Хөл даараад, чийгтээд
байгаа тохиолдолд гүйлсэн булчирхай үрэвсэхгүй байна гэж байхгүй. Хөлний
хүйтнийг дагаж гүйлсэн булчирхай үрэвсэж, үрэвсэл нь сэдэрч байдаг. Бамбай
булчирхайн өвчтэй хүмүүсийн тухайд гүйлсэн булчирхайн үрэвслийг дагаж өвчилж
байдаг. Тиймээс бамбай булчирхайтай хүмүүс гүйлсэн бүлчирхайгаа өвчлөхөөс,
үрэвсэл нь сэдрэхээс үргэлж сэргийлж, өвчилсэн бол нэн яаралтай эмчлүүлж, мэс
заслын эмчилгээ хийн таслан зогсоох хэрэгтэй. Ер нь манай улс Орос улстай эдийн
засгийн харилцаатай байх үед буюу социализмын үед гүйлсэн булчирхайн үрэвсэл
харьцангуй бага байсан. Энэ нь ялангуяа хүүхэд залуус резинэн, каучукан ултай
ус чийг татдаггүй гутал өмсдөг байсантай холбоотой. Харин зах зээлийн нийгэмд
шилжиж, өмнөд хөрштэй худалдааны өргөн харилцаатай болсноос хойш энэ өвчин маш
их нэмэгдсэн. Чийг татдаг, хулдаасан ултай гутал ихээр өмсдөг болсоноос хүүхэд,
залуус маш ихээр энэ өвчнөөр өвчилж байна.Мэдээж байнгийн хоолой өвдөж хуурайшдаг хүмүүс. Хоолойгоо чийгилж , хамгаалахыг хүсдэг тэгвэл ХИМАЛАЙГИЙН КОФЛЕТЫГ тогтмол хүлхээрэй.
No comments:
Post a Comment