Цистит гэдэг нь нянгийн шалтгаантай давсагны салст бүрхүүлийн үрэвсэл юм. Энэ өвчнөөр эмэгтэйчүүдэд эрчүүдээс их тохиолддог. Учир эмэгтэй хүний шээсний сүв 4 см урт учир гаднаас нянгийн халдвар ороход хялбар байдаг. Ялангуяа биеийн юмны мөчлөгийн үед, жирэмсэн байх үед болон цэвэршилтийн үед эмэгтэйчүүд циститээр өвчлөх магадлал өндөр байдаг.
Гэхдээ нас ахисан
эрчүүд залуу эрчүүдтэй харьцуулахад циститээр өвчлөх хандлагатай. Учир нь
эрчүүд нас ахихын хирээр түрүү булчирхай томорч, томорсон түрүү булчирхай нь
давсагнаас шээс урсан гарахад саад үзүүлснээр давсаганд шээс хуримтлагдан
аажимдаа давсагны салст бүрхүүлийг үрэвсүүлдэг.
Циститийн үеийн шинж тэмдэг:
· Шээс
маш их хүрэх боловч хэдхэн дуслаар шээнэ.
· Шээх
үед халуу оргиж , зурж байгаа мэт өвдөнө.
· Шээс
хурц үнэртэй болно
· Шээс
тунадастай болох эсвэл цустай шээх
· Хэвлийн
доод хэсгээр өвдөнө.
· Шээхэд
маш зовиуртай
· Халуурах
Цистит
хөдөлсөн үед ямар арга хэмжээ авах вэ?
- Өвдөлт ихтэй байх үед хэвтрийн дэглэм баримтлах
- Өвчин намдаах эм уух
- Хангалттай хэмжээний ус уух /8-10 аяга /
- Халуун усанд орох
- Бие зассаны дараа урдаас арагш чиглэлтэй арчих
- Эмэгтэйчүүдийн саван хэрэглэж угаах
- Шээс хөөх, агчил тавиулах , нянгийн эсрэг, үрэвслийн эсрэг, дархлаа дэмжих үйлдэлтэй риналка эмийг 2 цайны халбагаар өдөрт 3 удаа шинж тэмдэг арилтал ууна.
- Циститээс урьдчилан сэргийлэх зорилгоор риналка 3-6 сарын турш ууж хэрэглэнэ.
- Шээс хөөх үйлдэл үзүүлдэг цангис, үзэм зэрэг жимсний шүүс хангалттай хэмжээгээр сайн уух
Давсаг орчимд бүлээн жин тавих, хэсэг газрын эмчилгээ хийхэд
өвчин намдахгүй бол өвчин намдаах ( анальгин, диклоденк) агчил тавиулах (ношпа)
эмийн эмчилгээ хийнэ. Энэ үед давсаг угаах, халуун ууранд суухыг хориглоно
No comments:
Post a Comment