Хүүхдэд цагаан гаа өгч болох уу?
Та хүүхдээ нэмэлт хоолонд оруулах гээд юу өгөхөө мэдэхгүй
хайж байна уу? Магадгүй цагаан гааны үндэс өгөх цаг нь болсон байна. Энэ нь шим
тэжээл ихтэй ургамал юм. Үнэндээ Судалгаагаар цагаан гаа нь архаг өвдөлтөөс
эхлүүлээд уур бухимдалыг хүртэл бүх
зүйлийг эмчлэхэд ашиглагддаг тэжээллэг чанартай ургамал юм.
Гэхдээ
нялх хүүхдүүд
цагаан гаа идэж болох уу?,
тэдний бяцхан гэдэс цагаан гааг
шингээж чадах уу? Тиймээс та анхаарлаа нааш нь хандуулж мэдлэг мэдээлэлээ
өргөжүүлээрэй.
Цагаан
гаа гэж юу вэ?
Угтаа Зүүн Өмнөд Азиас гаралтай ЦАГААН ГАА бол дэлхий
даяар ургадаг цэцэгт ургамал юм. Бид цагаан гааны үндэсийг нь нунтаглаж болон
хандалж хэрэглэдэг. Хэдэн мянган жилийн өмнөөс цагаан гааг хоолны соёлд
хэрэглэж ирсэн. Цагаан гааг шар гааны “үеэл” гэж үздэг. (энэ хоёр ургамал нь
Zingiberaceae бүлгийн төрөл зүйлд хамаарагддаг)
Цагаан
гаа эрүүл мэндэд ямар ашиг тустай вэ?
Манай монголчууд цагаан гааг хоол
хүнсэндээ төдийлөн их хэрэглээд байдаггүй. Азийн зарим үндэстэн япончууд,
солонгосууд, хятадууд энэ ногоог өдөр бүрийнхээ хоолны хэрэгцээ болгосон
байдаг. Тэдгээр орны хүн ардын урт насалдагт цагаан гааны үүрэг маш их гэсэн
судалгаа байдаг юм байна. Цагаан гаа нь хордлого
тайлах, сэрvvнийг дарах, гэдэс гүйлгэхийг зогсоох чадалтай болохоор Хятадын ард
түмэн эртнээс эмэнд оруулж, “Донодын шидэт эм” гэж нэрлэдэг.
Дотор муухайралтыг арилгахад
тусалдаг
Хэрэв та жирэмсэн таньд дотор муухайрах шинж тэмдэг байнга илэрч байгаа бол
та цагаан гааг хэрэглээд үзээрэй. Дотор муухайрах, бөөлжих шинж тэмдэгийг үр
дүнтэйгээр бууралдаг нь судалгаагаар батлагдсан. Судалгаанд цагаан гаа нь махан
хоол идэхээс өмнө хэрэглэсэнээр хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулж,
ходоодны хямрал явагдахаас урьдчилан сэргийлж чадаж байсан нь батлагдсан.
Үрэвслийг бууруулдаг
Цагаан гаа агуулсан бүтээгдэхүүн өөрөөр хэлбэл GINGEROLS
нь бүх төрлийн үрэвслийг бууруулж өвдөлт намдаадаг нь
батлагдсан. (үүнд
сарын тэмдгийн өвдөлт, остеоартрит гэх мэт өвдөлт). Мөн цагаан гаа нь ханиад хүрэх үеийн хоолойн өвдөлтийг
сайн намдаадаг.
Зүрх судасны эрүүл мэндийг
сайжруулдаг
Цагаан гаа нь зүрх судасны эрхтэн тогтолцоонд маш сайнаар нөлөөлдөг.
Үүнд:
·
нийт
холестеролын хэмжээг бууруулдаг
·
цус
шингэлдэг
·
цусан
дахь сахарын хэмжээг тогтворжуулдаг
·
Хүүхдэд цагаан гаа өгч болох
уу?
Тиймээ болно. –
Гэхдээ бага багаар дасгаж хэрэглэх ёстой. Тогтмол бага багаар хоолонд нь хийж
хэрэглэсэнээр хүүхдийн хоол боловсруулах зам хямрахаас урьдчилан сэргийлж,
хоолны дуршилыг нэмэгдүүлж, хоол боловсролт сайжирч,
элэгний үйл ажиллагааг дэмжиж, гэдсэнд хий хуралдахаас сэргийлж өгнө. Мөн
амьсгалын замын асуудлыг багасгаж, дархлаа дэмжих зэрэг олон гайхалтай үр дүнг
таны хүүхдэд үзүүлнэ.
Хэрхэн цагаан гаа хүүхдээ өгөх вэ?
Бага зэрэг нунтагласан цагаан гааг маш сайхан үнэртэй эсвэл шүүслэг жимстэй
хольж нухаш болгож өгвөл хүүхэд маш дуртай идэх болно. Мөн цагаан гааг хатааж
нунтаглаад хоолонд амтлагч болгон хэрэглэж болно. Махан хоол шингээхдээ муу
байгаа үед цагаан гааг хоолонд хэрэглэвэл нэн тохиромжтой. Эцэст нь хэлэхэд
хүүхдэд аль болох багаас нь цагаан гаа эсвэл шар гаа зэрэг халуун чанартай
ногоог хэрэглэж заншуулбал ирээдүйд хоол боловсруулах замын хамралд өртөх
эрсдэл маш бага хувьтай болдог гэдгийг хэлмээр байна.
No comments:
Post a Comment