Хүүхдийг гижигдэх нь шийтгэл ба тамлал
Бид бүгд л бага байхдаа хэн нэгнээр гижигдүүлж
өссөн. Энэ нь хэвийн үзэгдэл мэтээр л хүлээж авдаг байсан. Гэвч энэ нь тийм биш
юм гэдгийг эрдэмтэд дуу нэгтээгээр хэлж байна.
Бага насны
хүүхдийг гижигдэх нь тэдэнд хор хөнөөл, сөрөг нөлөөтэй байдаг байна. Бидний ихэнх
нь түүнийг сонсоод дургүйцэх хэдий ч судалгаагаар гижигдүүлсэн хүмүүсийн зөвхөн
32 хувь нь л таатай санагддаг, 32 хувь нь хэвийн, үлдсэн 36 хувь нь дургүй
байдаг гэж гарсан байдаг.
Хэд хэдэн
судалгааг харьцуулж бид та бүхэнд яагаад хүүхдийг гижигдэхээ болих ёстой вэ?
гэдгийг тайлбарлая.
Хүүхдийг зөвхөн
инээж хөхөрч байгаагаар нь түүнийг гижигдэх дуртай байна гэж ойлгох нь буруу юм, хүүхдүүд дургүй байсан ч инээхээ больж
чаддаггүй. Тэдний өөрийн эрхгүй инээх рефлекс нь эцэг эхчүүдэд дуртай байна
хэмээн буруу ойлголт төрүүлдэг байна.
1997 онд
Калифорнийн их сургуульд хийгдсэн судалгаагаар гижигдэх үед төрдөг инээх
мэдрэмж, инээдтэй түүх, онигоонд инээхэд төрж буй аз жаргалтай мэдрэмжээс тэс
өөр зүйл болохыг тогтоожээ.
Гижигдэх үед хүн
өөрийн эрхгүй инээдэг хуурмаг хариу урвал илэрдэг аж. Гижигдэх нь хүнийг өөрийн
эрхшээлдээ оруулж буй нэг хэлбэр гижигдүүлэх үед хүн өөрийгөө хянах чадвар
алддаг. Бага насны хүүхдийг гижигдэхэд
хүүхэд өөрийгөө хянах чадвараа алдахгүйн тулд тэмцэхэд тэдэнд өөрийг нь
доромжилж буй мэт муухай сэтгэгдэл төрүүлдэг байна. Насан хүрсэн хүмүүс
хүүхэдтэйгээ хөгжилтэй байх гэж эдгээр үйлдлийг хийдэг бол хүүхдийн хувьд
эсрэгээрээ санагддаг байна.
Мичиганий их
сургуулийн профессор DR6 Richard Alexander: Гижигдэлт бол хүнд өөрийн давуу эрхээ харуулж
буй нэг хэлбэр бөгөөд үүнд инээж буй гижигдүүлсэн хүн өөрийгөө номхон байна гэдгээ
харуулдаг хэмээн өгүүлжээ. Гижигдэлтийг хүнийг тамлахад хэрэглэдэг байжээ
гижигдэх үйлдийг эрт дээр үед хүн тамлахад хэрэглэсээр ирсэн байна. Эртний
Хятад Хан овогийн үед язгууртан хүмүүсийг гижигдэж тамладаг байжээ.
Түүнчлэн Япон
улсад гижигдэж тамлах талаар тусгай нэршил хүртэл байдаг байна. Энэ нь Kusuguri-Zeme гэх өршөөлгүйгээр гижигдэх гэсэн утгатай ажээ.
Кентаки их сургуулийн профессор Vernon R Wiehe судалгаандаа хүүхэд насандаа ихээр гижигдүүлдэг байсан
насанд хүрсэн 150 хүмүүсийг хамруулжээ. /Ихэнх судалгаанд гижигдэхийг бие
махбодийн хүчирхийлэлийн нэг хэлбэр хэмээн үздэг/ Энэ судалгаагаар гижигдэх
процесст хүн өөрийгөө хянах чадвараа алдаж амьсгалахад хүндрэлтэй болж ухаан
самуурах, бөөлжих зэрэг бие махбодийн хариу урвал ихээр үүсдэг хэмээн дүгнэсэн
байна.
Хүүхэд “боль” гэж
хэлж чадахгүй гижигдэлт нь хүүхдийг зогсолтгүйгээр инээхэд хүргэдэг. Ингэснээр хүүхэд
хэвийн амьсгалахаа больж, хэцүү байна гэдгээ хэлж чадахааргүй болтол инээдэг
байна. Хүүхэдтэйгээ бид хөгжилтэй байх гэж гижигдэж тоглодог шүү дээ. Гэхдээ
яагаад заавал ингэж хэцүү байлган байж хөгжилдөнө гэж, хөгжилдөх өөр олон арга
байгаа, Яагаад өөр арга барилаар хүүхэдтэйгээ зугаатай байж болохгүй гэж?
Гижигдэх нь бүх
насаараа хэн нэгэнд үл итгэх шалтгаан болдог.
Dr. Alexander-ийн
судалгаагаар гижигдэх нь хүний сэтгэхүйд нөлөөлдөг бөгөөд энэ нь насан туршид
хадгалагдан үлддэг хэмээн дүгнэсэн байна. Hand and hand байгууллагын үүсгэн байгуулагч, захирал, эцэг эх
судлаач Patty Wipfler өөрийн
туршлагаас үндэслэн хэлэхдээ бага насандаа их гижигдүүлж өссөн хүн насанд
хүрээд жирийн хүнээс илүү сэтгэл хөдлөл ихтэй байдаг. Мөн сэтгэхүйн хувьд өөрчлөлт
орж тайван амарч чадахгүй, ойр дотны хүмүүс дэргэд нь байсан ч тайван байж
чадахгүй болоход хүргэдэг хэмээжээ.
Хүүхэддээ хайртай
гэдгээ мэдрүүлэх өөр олон арга бий.
Үнэхээр л
гижигдмээр байвал хүүхдээсээ эхлээд асууж зөвшөөрөл авах хэрэгтэй.
No comments:
Post a Comment