Цистит
нь нянгийн гаралтай давсагны салст
бүрхүүлийн үрэвсэл юм. Уг үрэвсэл ихэвчлэн
эмэгтэйчүүдэд илүүтэй тохиолддог учир нь шээсний сүв богино, өргөн учраас
гаднаас нян орох нөхцөл болдог. Эрэгтэйчүүдийн хувьд циститээр өвдөх нь
харьцангуй бага байдаг. Гэхдээ 45 наснаас дээш
насны эрэгтэйчүүдэд түрүү булчирхай томорсны улмаас цистит үүсч болдгийг
анхаарна уу
Цистит
үүсгэдэг шалтгаан
· Давсагны
салстыг E.Coli мэтийн нянгууд гэмтээснээс шээх үед гэмтсэн салст бүрхүүл
мэдрэгшиж хорсож өвддөг. E.coli нян нь шээсний сүвээр орж
дээшилж явсаар давсаг луу орж давсагны салст бүрхүүлийг гэмтээж циститийг
үүсгэдэг. Мөн циститийг бүрэн эмчлэхгүй удахад цааш шээлүүрээр дамжин бөөрний
үрэвслийг үүсгэдэг.
· Шээсний
катетр байнга хэрэглэх: Шээсний катетр тавих нь шээсний замын халдвар авах
эрсдэлийг ихэсгэдэг. Иймд зайлшгүй шаардлагатай л биш бол катетр хэрэглэхээс
зайлсхийх эсвэл антисептик бодис агуулсан халдваргүйжүүлэгчийг хамт хэрэглэх
хэрэгтэй.
· Бусад
шалтгаан: Янз бүрийн архаг суурь өвчинтэй байх тухайлбал бөөрний үрэвсэл,
чихрийн шижин, шүд хорхойтох зэрэг нь нөлөөлөхөөс гадна хувь хүний амьдралын
хэв маягтай холбоотой (даарах, хувийн ариун цэвэр муу сахих гэх мэт)
Циститийн үед дараах шинж
тэмдэг илэрнэ.
· Шээс
маш их хүрэх боловч хэдхэн дуслаар шээнэ.
· Шээх
үед халуу оргиж , зурж байгаа мэт өвдөнө.
· Шээс
хурц үнэртэй болно
· Шээс
тунадастай болох эсвэл цустай шээх
· Хэвлийн
доод хэсгээр өвдөнө.
· Шээхэд
маш зовиуртай
· Халуурах
Циститийг бүрэн
эмчлэхийн тулд
· Хэрвээ
антибиотик хэрэглэж байгаа бол эмчийн заавраар 5-7 хоног тууштай цагаар ууна.
Олон удаагийн давталттай үед бага тунгаар антибиотикийг 6 сар хүртэл ууж байж
үрэвсэл бүр мөсөн намдана.
· Их өвдөлттэй , шээхэд
хорсож өвдөх үед, шээс ойр ойрхон хүрч байгаа бол риналка эмийг 1 хоолны
халбагаар өдөрт 3 удаа ууж, шинж тэмдэг арилтал удаан хугацаагаар ууна. Риналка
нь шээсний өнгө, үнэрийг засаж, ялангуяа шээсний орчинг шүлтжүүлж, шээхэд
хорсож өвдөх зовиурыг арилгана. Риналкад агуулагдах Tribulus terrestris , Cretaeva magna нь
ялангуяа шээс ойр ойрхон хүрэх, шээхэд хорсож өвдөх зовиурыг хурдан хугацаанд
намдаана.
tribulus terrestris |
· Циститийг үүсгэгч нян
болох e.coli үржлийг дарангуйлах
зорилгоор та цистон эмийг 2ш өдөрт 2 удаа 1 сар ууна. Дахин циститээр өвдөхөөс
сэргийлэхийн тулд 1-2 сар ууна. Цистонд агуулагдах Didymocarpus pedicellata эмийн ургамал нь e.coli нянгийн давсагны салстанд бэхлэгдэх
чадварыг бууруулж, үржлийг дарангуйлахаас гадна давсганд үүссэн элсэнцэр
хэлбэрийн жижиг чулууг задлах үйлдэл үзүүлдэг байна.
· Цангис,
аньс жимсний шүүс нь e.coli нянгийн үржлийг
дарангуйлж, шээс хөөдөг учир өдөр бүр уухыг зөвлөж байна Өдөрт 4-5 аяга аньс
жимсний жүүс уухад шээс дамжуулах замыг цэвэрлэдэг гэж үздэг байна.
· Давсгаар их өвдөж байгаа
үед та халуун бүлээн жин тавьж, булчинг сулруулж, өвдөлтийг намдааж болно .
· Циститээр өвдсөн үед
үнэртэй саван хэрэглэж болохгүй. Мөн ваннд хэвтэхээс илүү шүршүүрт орж, өөрт
эвтэйхэн даавуун дотуур хувцас өмсөж, бариу хувцас өмсөхгүй байх хэрэгтэй.
· Хоол хүнсний хувьд халуун
ногоотой хоол хүнс хэрэглэж болохгүй бөгөөд шөлтэй ногоотой хоолыг ихэвчлэн
иднэ.
No comments:
Post a Comment