Олон зуун жилийн туршид эмийн ургамлуудаар эмчилж ирсэн уламжлалт анагаах ухааны нэгээхэн хэсэг болсон үе мөчний өвчнийг анагаах үйлдэлтэй эмийн ургамлуудыг та бүхэндээ танилцуулья.
3.Alphinia galanga буюу цэнхэр цагаан гаа гэж нэрлэгддэг цагаан гааны овогт багтдаг . Индонези, тайланд улсад хоол хүнсэнд ихээр хэрэглэдэг эмийн ургамал юм. Эрт дээр үеэс өндөр халуурах, булчин агчих, татах үед, гэдэс ходоод өвдөх, үеэр хавдах, үрэвсэх үед хэрэглэж ирсэн уламжлалт анагаах ухааны эмийн ургамал билээ. Сүүлийн үеийн судалгаагаар ибупрофентэй дүйцхүйц өвчин намдааж, үрэвсэл дардгийг тогтоосон байна.
1.Дэлхийд үений өвдөлт үрэвслийг дарах үйлдлээрээ алдартай Босвелиа серрата буюу boswelia serrata модлог ургамлын давирхай нь архаг явцтай үеийн үрэвслүүд болох остеоартрит, ревматойдны артрит, архаг явцтай гэдэсний үрэвсэлт өвчний үед эрт дээр үеэс хэрэглэж ирсэн. Учир нь босвелиа серратагийн давирхай нь босвелийн хүчил агуулдаг бөгөөд үенд үрэвсэл үүсгэгч бодис болох простагландины нийлэгжилтийг дарангуйлж, үрэвслийг дарж, өвдөлт намдаадаг байна . Мөн судалгаагаар босвелиа серратаг 250мг өдөрт 2 удаа 3 сарын турш уулгахад үений үрэвслийн голомт багасаж, үений хаван буурч, үений хөдөлгөөн сайжирч байгаа нь батлагдсан байдаг. Үе мөчөөр өвдөх оноог 10 оноос 2-3 болтол буулгаж байгаа гайхалтай үр дүнд хүрсэн.
2.Гүгэл модны давирхай гэдэг нь пакистан, бангладеш улсын нутагт ургадаг гүгэл модноос гаргаж авдаг давирхай юм. Энэхүү модыг МЭӨ 600 жилийн өмнөөс хэрэглэж эхэлсэн байдаг бөгөөд үений үрэвслийг дарж, өвдөлт намдаах үйлдлээрээ гайхагдсан модлог ургамал юм. Сүүлийн үеийн судалгаагаар гүгэл модны давирхайд маш олон төрлийн эрдэс бодис болон гүгэлэстрон гэдэг биологийн идэвхитэй бодис агуулдгыг тогтоосон байна. Энэхүү гүгэлэстрон нь үений үрэвслийн үеийн простагландын нийлэгжилтийг дарангуйлж, үрэвслийг дарж байгааг эрдэмтэд тогтоосон. Мөн цусан дахь холестериныг бууруулж, жин бууруулж, судас хатуурахаас сэргийлдэг.
3.Alphinia galanga буюу цэнхэр цагаан гаа гэж нэрлэгддэг цагаан гааны овогт багтдаг . Индонези, тайланд улсад хоол хүнсэнд ихээр хэрэглэдэг эмийн ургамал юм. Эрт дээр үеэс өндөр халуурах, булчин агчих, татах үед, гэдэс ходоод өвдөх, үеэр хавдах, үрэвсэх үед хэрэглэж ирсэн уламжлалт анагаах ухааны эмийн ургамал билээ. Сүүлийн үеийн судалгаагаар ибупрофентэй дүйцхүйц өвчин намдааж, үрэвсэл дардгийг тогтоосон байна.
4.Дэлхий дээр чихэр өвсний 13 зүйл ургадгаас 5 зүйл нь Монголд ургах бөгөөд Урал чихэр өвс манайд илүүтэй тааралдана.Гол түүхий эд нь үндэс нь байдаг бөгөөд цэвэрлэж бэлтгэсэн үндэс 20-35 см урт, 8-12 см бүдүүн байдаг. Ходоод гэдэсний хана хамгаалах, цэр ховхлох, үрэвсэл дарах, шээс хөөх, амьсгал давхцах, шар цэрээр ханиалгах үед цэр ховхлох, уушигны хатгалгаа, хорыг тайлах, хоолой хавдах, сүрьеэг эмчлэх зэрэг уушиг, судасны өвчнүүдийг анагаахад хэрэглэхээс гадна сарын тэмдэг тогтворгүй болох, хоолны шингэц муудах зэрэг өвчнүүдэд хэрэглэдэг.
Үндэс нь чихэрлэг амттай байдаг тул чихэр өвс гэж нэрлэдэг.
Хэрэглэхдээ хандлаад уухаас гадна шавших байдлаар хэрэглэдэг. Ханд нь чихэрлэг амттай байдаг. Үе мөчний үрэвсэлт өвчний үед удаан хугацаагаар уухад үений үрэвслийг дарж, өвдөлт намдаадаг гэдгийг судалгаагаар тогтоосон байна.
5000 гаруй жилийн түүхтэй аюурведийн анагаах ухааныг Гималай Драг Компанийн судалгаа шинжилгээний төв нь орчин үеийн арга технологитой хослуулан эдгээр эмийн ургамал нэг бүр дээр ажиллаж, хүний биед хор аюулгүй, гаж нөлөөгүй, үе мөчний өвчнийг эмчлэх өндөр идэвхитэй цэвэр ургамлын найрлагатай РУМАЛАЙ ФОРТЕ эмийн бүтээгдэхүүн болгон хэрэглэгч та бүхний гарт хүргэж байгаа билээ Румалай форте 1ш өдөрт 2 удаа ууж, өвдөж байгаа үендээ румалай тосыг өдөрт 3 удаа түрхээрэй.
No comments:
Post a Comment