Showing posts with label Элэг бүтэц үүрэг. Show all posts
Showing posts with label Элэг бүтэц үүрэг. Show all posts

Шамбарам (Hemorroids)
Шамбарам гэдэг нь шулуун гэдэсний амсрын(хоол боловсруулах замын төгсгөл буюу өтгөн хэлбэржиж гадагшилах хэсэг) судас өргөсч, цvлхэн vvссэнээр илэрдэг. Ингэж vvссэн цvлхэн шулуун гэдэсний салстыг тvрж шамбарамын зангилааг бий болгодог байна. Шамбарамын клиник, эмчилгээний асуудлын талаар одоогоор манайд хийгдсэн судалгааны ажил бараг үгүй байна. Иймд бид дээрх өвчний клиник, эмчилгээний зарим асуудлын талаар тус 1-р эмнэлэгт сүүлийн 2 жилд хэвтэж эмчлүүлсэн 137 өвчтөнд судалгаа явуулсан юм. Судалгаанд хамрагдсан өвчтөний 96 (70, 9%) нь эрэг- тэй, 41/29,1%/ нь эмэгтэй байсан нь бусад судлаачдын ажиглалттай тохирч байна. Эрэгтэй хүмүүст олонтаа тохиолддог нь аарцагны булчингийн анатом, бүтцийн зохион байгуулалтын онцлогтой холбоотой.
Судалгаанд хамрагдсан 137 өвчтөний ажлын байдлаар ялгаж үзвэл:
55(40,1%) нь байнга сууж ажилладаг
51/37,3%/, нь зогсож ажилладаг
бусад нь 31(22,6%) байлаа. Үүнээс үзэхэд ажлын нөхцөл байдлаас шалтгаалж идэвхтэй хөдөлгөөн онц шаардахгүй суух ба зогсож ажилладаг хүмүүс олонхи байна. 

Шамбарам vvсэх шалтгаан :
·         Өтгөн хатах, олон дахин гvйлгэх/Орчин үед охид бүсгүйчүүдийн турах зорилгоор хэрэглэж буй бүтээгдэхүүн ихээр эмгэг гүйлгэлтийг үүсгэж байна./
·         архи спиртийн төрлийн бvтээгдэхvvн хэрэглэх,
·         ядрах, нойр муутай байх/Энэ үед булчин ихээр суларч зангилаа үүснэ, дархлаа буурахад үрэвсэл гүнзгийрдэг байна/
·     хvнд зvйл өргөх, удаан хугацаагаар суух зэргийн улмаас хэвлийн доод таралт ихэсч   өвчин vvсэх шалтгаан болно. 
·     Эмэгтэйчvvдийн хувьд жирэмслэлт болон төрөлт нь уг өвчин vvсэх шалтгааны ихэнх   хувийг эзэлдэг байна. /Жирэмсэн болон хөхүүл үед шамбарамын бүтээгдэхүүн хэрэглэхэд хүүхдийн тэжээл хаах сүү татардаг тиймээс та хэрэглэх зүйлэ эмчээс лавлаарай./

Шамбарамын ангилал
 • Дотор шамбарам – салстын доорхи
 • Гадна шамбарам – арьсан доорхи
 • Завсрын болон хавсарсан/гадна дотно зангилаа олон тоогоор гарч цус алдалт үүсч болно/

Дотор байрлалтай шамбарамын шинж :
Дотор байрлалтай шамбарамын vед онцын зовиур илэрдэггvй. Ихэнх тохиолдолд хvмvvс хvндээр бие засах vед цус гарах, өвдөх зэрэг зовиуртай байна. Энэ нь анхандаа нойлын цаасанд мэдэгдэх төдий байсан бол. Зангилаанд үрэвсэл явагдаж томрохын хирээр өтгөн зангилааны ханыг урж цус алдалт улам ихсэнэ. Нөгөө нойлын цаасанд үзэгдэх төдий байсан цус шүрших мэт ихээр гарна. Энэ  зовиуртай удаан явахад цус багадалтын зовиур гарч тухайн хүнд толгой өвдөх, ядрах шинж тэмдэг улам гүнзгийрнэ. 
Гадна байрлалтай шамбарамын шинж :
Гадна байрлалтай шамбарамын vед өвчтөнд зовиур ихтэй болох бөгөөд өвдөлт нь хурц байдаг. Учир нь шулуун гэдэсний амсрын хэсэг хvний биеийн хамгийн мэдрэмтгий хэсэг юм. Мөн энэ vед шулуун гэдэсний амсрын арьс сунаж хvндээр бие зассаны дараа амсрын хэсэг сайн цэвэрлэгдэхгvй байх, өвчтөний дотуур хувцас бохирдох зэрэг шинжvvд илэрдэг. Энэ өвчнөөр хvмvvс амьдралынхаа туршид дор хаяж нэгээс доошгvй удаа өвддөг бөгөөд ихэнх тохиолдолд ямар нэг эмчилгээ хийлгvйгээр хөдөлгөөн, хооллолт, ажил, амралтаа зохицуулснаар аяндаа эдгэрдэг.Та 1-3 шатанд эмэн эмчилгээгээр эмчилэх боломжтой. 
Энэ өвчнийг зэрэглэлээр нь нэг, хоёр, гурав, дөрөвдүгээр зэрэглэл гэж дөрөв ангилдаг.

Харин 4 болон дотор гадна шамбарам хавсарсан цус алдалтай бол мэс засал хийх нь зөв юм.


Урьдчилан сэргийлэх аргууд:
Согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлах: 
Спирт нь өөртөө их хэмжээгээр усыг татдаг байна. Тиймээс спиртийн төрлийн зүйл хэрэглэсний маргааш ихээр ам цангадаг ба өтгөн сайн гадагшилдаг нь өөртөө шингэн их татаж их шээж, өтгөн амархан гадагшилдаг байна. Гэвч энэ нь удаан хугацаанд үргэлжилэхгүй ба гэнэт огцом ихээр шингэнээ алдсан бие шингэний дутагдалд орж цусан дах шингэний дутагдал үүсч үүнээс болон бие дэх шингэнээ татан өөхний задрал багасах, булчин сулрах, дархлаа муудах шинж илэрдэг байна. Үүний хамгийн эхний жишээ бол тархины цусан хангамжны дутагдлаас үүдэлтэй толгой өвдөх . Энэ процесс ганц өдөр үргэлжилэхгүй нэг удаагийн архины хэрэглээнээс болж таны бие 10 өдөр зовно. Үүнээс үүдэн өтгөн хатаж доод хэсгийн булчин суларч шамбарамын зангилаа гарна.
Хувийн ариун цэврийг сахих: 
Шулуун гэдэсний амсар орчмын ариун цэврийг сахиагvйгээс энэ хэсгийн арьс болон салст амархан vрэвсдэг. Иймд өтгөнөөр бие зассаны дараа болон өглөө оройдоо шулуун гэдэсний амсар орчмыг усаар угааж занш. Энэ нь үрэвслийг дарах урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Ялангуяа цагаан мах эргэх өвчтэй бол ариун цэврийн цааснаас гадна бvлээн усаар заавал угааж цэвэрлэж байх хэрэгтэй. Угаахдаа саван болон давс хэрэглэхгvй байж болно..
Өтгөн хаталт болон гvйлгэлтээс сэргийлэх: 
Хэвийн өтгөн нь сайн боловсорсон гадил жимстэй ойролцоо байдаг. Єтгєн хатах зориуртай хvмvvс хvнсэндээ аль болох ногоо, жимсийг хэрэглэх нь зvйтэй. Ялангуяа шулуун гэдэсний амсарт зовиур илэрсэн тохиолдолд өтгөнөө шингэлэх хэрэгтэй. Удсан чанар муутай, муудсан хvнс хэрэглэж гvйлгэх нь шулуун гэдэсний амсрын өвчин vvсэх гол шалтгаан болдгийг анхаарах хэрэгтэй.
Удаан хугацаанд сууж хүндрэхгүй байх:
Өтгөн хатах нь хvндээр бие засах хугацааг уртасгаж шулуун гэдэсний салстыг гэмтээх гол шалтгаан болдог. Мөн гvйлгэлтийн улмаас боловсруулагдаагvй хоол тэжээл, ходоодны шvvс шулуун гэдэсний ханыг гэмтээх аюултай. Удаан хугацаагаар сууж бие засахаас зайлсхий.
Судалгаанаас харахад хэвийн vед 30 секундын дотор өтгөний эхний хэсэг биеэс гадагшилдаг. Vvнээс хойш гучин секунд тутамд өтгөн 2–3 хуваагдан гадагшилна. Энэ хугацаанаас илvv суултуурт суух нь цагаан мах эргэх, салст гэмтэх шалтгаан болдог. Суултуурт суугаад 3 – 5 минутын дараа босох хэрэгтэй. Өтгөн дутуу гарсан юм шиг санагдвал босоод дахин суу. 

Удаан хугацаанаар суух болон зогсох, хvнд зvйл өргөхөөс зайлсхийх: 
Удаан хугацаагаар суух, жолоо барих, хvнд зvйл өргөх зэрэг ажил эрхэлдэг тохиолдолд аарцгийн хөндийд даралт vvсэн шулуун гэдэс орчмын судсанд цус хурж, цагаан мах эргэх шалтгаан болдог. Иймд ажиллаж буй vедээ 1-2 цаг тутамд 5 минут амрах, хөнгөн биеийн тамирын дасгал хийх нь өвчнөөс урьдчилан сэргийлэх нэг арга болно. Шулуун гэдэсний амсрын зовиур илэрсэн тохиолдолд ууланд авирах, спортоор хичээллэх, хvнд зvйл өргөхөөс татгалзах хэрэгтэй. 
Ууц нуруу, өгзгөө дулаан байлгах:
Ууц нуруу, өгзөг орчим даарч хөрснөөр шулуун гэдэсний цусан хангамжинд муугаар нөлөөлдөг. Ялангуяа цагаан мах эргэх өвчтэй хvний хувьд аль болох хvйтэн газар суухаас зайлсхийн бvлээн гудас хэрэглэх нь зvйтэй.


Эмчилгээ:
Шамбарам өвчин нь венийн судасны төвөхийлт яг л таргалаад илүүдэл арьсаа агшаахтай адил, арьс амархан чангардаггүйтэй адил венийн судас тийм амар агшихгүй. Тиймээс шамбарамд удаан хугацааны эмчилгээ шаардана гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй 
 • Эмэн эмчилгээ : Та 1-3 шатанд эмэн эмчилгээ авах боломжтой. 
• Хоолны дэглэм буюу шингэн зүйл сайн уух, ислэг ихтэй хоол хүнс хэрэглэх нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжиснээр өтгөн хаталтаас сэргийлэх боломж олгоно
• Амьдралын хэв маяг өөрчлөх буюу удаан хугацаагаар 00д суухгүй байх 

  • бүлэн усанд суух: Энэ нь венийн цусны эргэлтийг сайжруулснаар зангилаа агших боломжийг олгоно 
• Зангилаа агшиах эмэн эмчилгээ
* Шамбарамын эсрэг  түрхлэг хэрэглэх


• Гүйлгэлтийн эсрэг эмийн эмчилгээ
• Өвчин намдаах эмчилгээ буюу хэсэг газрын эмчилгээ хийх

  • ·         Мэс засал эмчигээ
ТА АМНААС АМ ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ ӨӨРИЙГӨӨ БҮҮ ХҮНДРЭЛД ХҮРГЭЭРЭЙ. АЛИВАА ЭМЧИЛГЭЭГ ЭМЧИЙН ЗААВРЫН ДАГУУ ХЭРЭГЛЭЭРЭЙ





ЦИСТИТ
ЦИСТИТ гэхээр л эмэгтэйчүүд өвддөг гэсэн ойлголт байдаг. Тэгвэл ЭРЭГТЭЙ хүн ЦИСТИТ өвчнөөр өвчилдөг үү? Энэ өвчний талаар бага ч гэсэн мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.
Цистит гэхээр бид хүйтэнд даарснаас боллоо гэж боддог. Гэхдээ тэрнээс гадна олон шалтгаан байдгийг тэр бүр мэддэггүй. Цистит нь бөөр, шээс дамжуулах замын эрхтэнүүдийн анатомийн онцлогоос шалтгаалан эмэгтэйчүүдэд эрчүүдээс 3 дахин их тохиолддог. Гэхдээ эрэгтэй хүн ч мөн ЦИСТИТ өвчнөөр өвчилдөг. Нас ахисан эрчүүд залуу эрчүүдтэй харьцуулахад циститээр өвчлөх хандлагатай. Учир нь нас ахихын хирээр түрүү булчирхай томорч, томорсон түрүү булчирхай нь давсагнаас шээс урсан гарахад саад үзүүлснээр давсаганд шээс хуримтлагдан, аажимдаа давсагны салст бүрхүүлийг үрэвсүүлдэг.
Харин эмэгтэйчүүдэд жирэмсэн, цэвэршилт явагдаж байгаа үе, мөн сексийн идэвхитэй амьдралтай хүмүүст илүүтэй тохиолддог. Дийлэнх эмэгтэйчүүд амьдралдаа дор хаяж нэг удаа цистит өвчинд өртсөн байдаг гэсэн тоон бус баримт бий.
ЦИСТИТ гэдэг нь нянгийн шалтгаантай ДАВСАГНЫ САЛСТ БҮРХҮҮЛИЙН ҮРЭВСЭЛ юм. Шээсний замын үрэвсэлт өвчнүүдийн дотроос хамгийн их тархсан нь Цистит.


Шинж тэмдэг:
  • Шээс ойр ойрxон xүрч, бага гараx
  • Xэвлийн доод xэсэг давсаг орчим, шээдэг сүв шарxирч өвдөx
  • Шээсний дараа давсагт шээс үлдсэн юм шиг санагдаж, xий дүлүүлэx
  • Шээс мууxай үнэртэй, булингартай, цустай болоx
  • Шээж дуусаx үед ба шээсний дараа цус гараx
  • Бие тавгүйрэx, бага зэрэг xалуураx зэрэг шинж тэмдэг илэрнэ.


Шалтгаан нь:

Ямар нэгэн өвчин үүсгэгч нян давсагт нэвтрэн орж салст бүрxэвчийг үрэвсүүлснээс давсагны үйл ажиллагаа алдагдан шээсэнд өөрчлөлт ордог. Өвчин үүсгэгч нянгууд олон янз байдаг. Иxэвчлэн E.Coli (грамм сөрөг бактери) нь циститийн шалтгааны 85% болдог бол Staphylococcus saprophyticus 5-10% эзэлдэг. Зарим тохиолдолд вирүсийн болон мөөгөнцрийн шалтгаант цистит тохиолдоно. Түүнчлэн Klebsiella, Proteus, Pseudomonas болон Enterobacter зэрэг бактериуд нь катетр байнга тавьсантай холбоотойгоор циститийн шалтгаан болж болох боловч ховор тохиолдоно. Шээсний замын салстыг E.Coli мэтийн нянгууд гэмтээснээс шээх үед гэмтсэн салст бүрхүүл мэдрэгшиж хорсож өвддөг.
Xалдвар дамжин ороx замууд: 
  1. Өгсөx xалдвар - Гадна бэлэг эрxтэн өтгөнөөр бохирдсон болон янз бүрийн шалтгаант үрэвсэлт өвчний үед өвчин үүсгэгч нян шээдэг сүвээр дамжин /ялангуяа эмэгтэй xүмүүст/ давсагт орж үрэвсүүлнэ 
  2. Цусаар дамжиx - Амны xөндий, чиx xамар xоолойн арxаг өвчнүүд, бүдүүн шулуун гэдэсний арxаг үрэвсэл, эмэгтэйчүүдийн умай, өндгөвч, дайврын үрэвсэл, арxаг олгой гэx мэт бие маxбодын аль ч эрxтний арxаг болоод xурц үрэвсэлтэй өвчний үед өвчин үүсгэгч нян цусаар дамжин давсагт орж үрэвсүүлж болно. Ялангуяа давсагтай ойролцоо байрлалтай ижил цусан xангамжтай аарцгийн xөндийн болон xэвлийн доод xэсгийн эрxтнүүдийн үрэвслийн үед цусаар дамжсан xалдвараас давсаг үрэвсэx нь илүүтэй байдаг. 
  3. Мөн дээрx эрxтнүүдийн үрэвслийн үед тунгалгийн судас дарагдаx, гэмтэx зэргээс тунгалгийн шингэнээр нян дамжиж болдог.
Гэвч давсагт нян орсон тоxиолдол болгонд давсаг үрэвсэxгүй. Давсагны үрэвсэл үүсэxэд биеийн ерөнxий эсэргүүцэл сулраx, ядраx, xүнд өвчнөөр удаан xугацаагаар өвдөx, xэт даараx, xалаx зэрэг xалуун xүйтний эрс xэлбэлзэл, xаршил, давсагны мэдрэмжүүлэлт алдагдаx, давсаг гаднаасаа дарагдаx гэмтэx зэрэг шалтгаанууд иxээxэн нөлөөтэй. Мөн шээсний сүвний нарийсал, түрүү булчирxай томроx зэрэг олон өвчний үед шээсний гаралт саатаж, давсагт шээс илүүдэл xэмжээгээр удаан xуримтлагдсанаас /ялангуяа эрэгтэй xүнд/ нян үржиx таатай нөxцөл бүрдэж давсаг үрэвсдэг. Зарим нэг цочрооx чанартай xалуун ногоотой xоол унд, эм болон xимийн бодис туxайн xүнд таараxгүй xаршилснаас давсаг үрэвсэx тоxиолдол бий.

Оношлогоо:
  1. Өвчтөний зовиур, шинж тэмдгийг үндэслэн эмч бодит үзлэг xийx
  2. Шээсний ерөнxий шинжилгээгээр шээсэнд идээ, цус, нян байгаа эсэxийг тодруулаx
  3. Нянгийн антибиотикт мэдрэг чанар үзвэл эмчилгээг оновчтой сонгоx боломжтой болно.

Эмчилгээний дэглэм:
  1. Бүx төрлийн xалуун ногоо, цочрооx чанарын xоол xүнс xэрэглэxгүй байx
  2. Шингэн юм бага багаар, 2-3л уувал давсагнаас идээ, нянг зайлуулж цэвэрлэxэд тустай
  3. Зовиур шаналгаа иx байгаа тоxиолдолд xими заслын ямар нэг эмийг антибиотиктой xавсран xэрэглэвэл үр дүн сайн байдаг.
  4. Цусаар шээгээгүй тоxиолдолд давсаг дээр бүлээн жин тавиx нь зовиурыг багасгана
  5. Өвчин намдааx, давсагны агшилт сулруулаx, шээс хөөх Риналка эм xэрэглэж болно.

Урьдчилан сэргийлэx:
  1. Даарч хөрч, нороxоос /ялангуяа доороосоо/ ямагт зайлсxийж байx
  2. Бэлгийн xарьцааны дараа шээж байx
  3. Шээсний сүвний амсар орчмыг цочроож болзошгүй эм, xимийн бодис, жирэмснээс xамгаалаx эм, xэрэглэл, үнэртэн зэргийг угааx, цацаx, шүршиx, түрxэx маягаар xэрэглэxээс аль болоx зайлсxийx
  4. Шээсээ албадан удаан бариxгүй, xүрсэн үед нь шээж байx
  5. Өдөрт дунджаар 2 литр орчим шингэн ууж байx
  6. Дотуур өмднийxөө дотор талд ариун цэврийн xэрэглэл xийж, бохирдсон дариут болон ойр ойрxон сольж байx

Арxагшуулаxгүйн тулд:
  1. Xэрэв эмчилгээ xийсээр байxад үрэвсэл даxин даxин xөдлөөд байвал нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, шинжилгээ xийлгэx, тохирсон эмчилгээг эхлүүлэх
  2. Нэгэнт эxэлсэн эм антибиотикоо зовиур арилсан ч дутуу зогсоолгүйгээр эмчийнхээ заасан хугацаагаар бүрэн ууж дуусгаx.
  3. Зовиур, шинж тэмдэг илрэх гэж байгааг мэдэрсэн дариудаа Цистон, Риналка эмийг зааварт бичигдсэн тунгаар xэрэглээрэй.




Элэгний өвчлөл гэж юу вэ ?

Элэг нь өрцний баруун доод хүнхэрт байрлах хэвлийн хөндийн эрхтэн юм. Хүний хамгийн том шүүрлийн булчирхай бөгөөд ойролцоогоор 1,5 кг жинтэй.Тэгш гадаргуу дээр байрлуулсан өндгийг баруун доод өнцөгөөс зүүн дээшээгээ налуу хуваахад үүсэх дүрстэй адилтгаж болно.Нас бие гүйцсэн эрүүл хүний элэг дунджаар 1200-1800 г жинтэй, хүний биеийн жингийн 2-3 хувийг эзэлдэг. Энэ эрхтэн хүний хамгийн том шүүрлийн булчирхай бөгөөд нэг ёсондоо хүний биеийн химийн урвалыг зохицуулагч лаборатори л гэсэн үг. Та юу иднэ элэг түүнийг хоргүйжүүлж биеэр шим тэжээл болгон тараадаг.Элэг хэрэв бодисын солилцооны үүргээ гүйцэтгэж чадахгүй бол бүх бие хороор дүүрч үхлийн ирмэгт хүрдэг. Элэг нь цусан дахь саха­рын хэмжээг хэвийн хэмжээнд байлгах, илүүдэл сахарыг гликоген болгон нөөцөлж хэрэгцээтэй цагт нь гаргаж зарцуулдаг. Хvрээлэн байгаа орчин болон хоол хvнс, ундны усаар дамжин хvний биед орж байгаа хvнд металл, химийн бодис, мөн нийлэг эм /Химийн лабораторт гаргаж авдаг бүх эм орно.Жш нь: парацетамол, ибупрофен, бүх төрлийн антибиотик гм/ зэрэг нь элгэнд очоод задарч хоргvйждэг байна. Аваар ослоос болж элэгний тал нь ажиллахаа болилоо гэхэд үлдсэн хагас нь хүний биеийн бүхий л хэрэгцээг хангаж чаддаг гэнэ. Өөрөөр хэлбэл тэр үлдсэн хэсэг нь хэдэн өдрийн дотор нөхөн ургах чадвартай ажээ. Эмч нар энэ гайхамшигтай чанарыг нь хүнд элэг шилжүүлэн суулгах аргад хэрэглэдэг байна.


Амьдралын буруу зуршлаас болж элэг өвчилдөг


Манайхан ажилдаа яарч байна гээд өглөөдөө ихэвчлэн өлөн гардаг. Энэ нь бүр гэм биш бүр зан болчихсон. Өдөр нь аль тааралдсан цайны газраа орж хоёр гурван хуушуур авах юм уу, эсвэл шарсан хуурсан хоол захиалж иднэ. Нэлээн орой нэг их өлссөн хүн гэртээ очоод жаал өөх тостой хоол гэдсээ дүүртэл идчихээд л унтаад өгнө дөө. Үүнийгээ магадгүй зарим хүн эрүүл зөв амьдралын хэв маяг ч гэж ойлгодог байж болох юм. Монголчууд бид ихэвчлэн шарсан хайрсан, хуурсан хоол иддэг. Гэтэл эрүүл мэнддээ дайн зарлаж  яваагаа бид огтхон ч ухаардаггүй. Ялангуяа залууст энэ хамгийн их хамаатай.
  • Архины хэрэглээ хязгаарлах
  • Хөгц, мөөгөнцөртэй хүнс бүү хэрэглэ
  • Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэ.
  • Шаардлагагүй бол тариа хийлгэхээс зайлсхий.
  • Ажил амралт, хоолны дэглэмээ зөв зохицуул
  • Тариа хийлгэхдээ нэг удаагийн тариурын бүтэн байдлыг шалгаж үзэх, заавал өөрийнхөө дэргэд задлуулж бай.
  • Шаардлагагүй бол цусаа шүүлгэхээс зайлсхий.
  • Шивээс хийлгэхээс аль болох зайлсхий.
  • Найдвартай шүдний эмнэлгээр үйлчлүүлэхийг хичээ.
  • Замбараагүй бэлгийн амьдралаас татгалз.
  • Сэтгэлд тааламжгүй газар хооллохоос зайлсхий.

Элэгний өвчлөл яаж илэрдэг вэ ?

Элэг нь цул эрхтэн бөгөөд гадна халсан бүрхүүлдээ л мэдрэлийн эстэй./ Мэдрэлийн эс: хялбараар ойлгуулахад бид гараа хурц ирмэгтэй зүйлд зүсэхэд өвддөг. Энэ нь таны мэдрэлийн эс өвдөлтийг дамжуулж байгаа хэлбэр юм/. Харин элэг бол дүлий эрхтэн бөгөөд өөрөөр хэлбэл цул дотроо мэдрэлийн эс агуулдаггүй тул хожуу шатандаа оношлогддог. Гэвч энэ нь огт мэдэгддэгүй гэсэн үг биш бөгөөд хэрвээ та багахан анзаарагтай байвал эрт элэгний өвчнөө мэдэх боломжтой. Элэгний эс гэмтэх үедээ бидний биед ерөнхий шинж тэмдэг үзүүлдэг. Үүнд: доорх шинж тэмдэг багтана.

Элэгний өвчний эмчилгээ: 



Бид ер нь аливаа өвчинг ниргэсэн хойно нь хашиграв гэгчээр архагшиж, эцсийн шатанд орсон хойно нь ид шид шиг ор мөргүй арилгах эм хайгаад байдаг. Үнэндээ энэ нь ямарч боломжгүй өвдөх гэж хугацааг зориулж огт хайхрамжгүй явсан атал эдгэхэд тийм богино хугацаа зарцуулагдана гэдэг боломжгүй юм. Тиймээс элэгний өвчний үед урьдчилан сэргийлэх нь хамгийн сайн арга юм. Үүнд: Хоол хүнсээ тааруулан хэрэглэх нь зөв