ХЕЛИКОБАКТЕРИ ГЭЖ ЮУ ВЭ?

Ходоодны хавдрыг үүсгэж байгаа хамгийн том шалтгаан бол Хеликобактер юм тиймээс та бүхэндээ багахан мэдээлэл хүргэе !!!

Дэлхий хүн амын 3/2 нь хеликобактерын халдвартай. Хамгийн өргөн тархсан нянгийн нэг юм.

Хеликобактери пилори нь спирал хэлбэртэй, 5х3 микрометр хэмжээтэй, нэг талын төгсгөлдөө 4-6 ширхэг шилбүүртэй ба түүнийхээ тусламжтайгаар хөдөлдөг, хүчиллэг орчинд тэсвэрлэх чадвар сайтай,   ходоодны салст бүрхүүлд амьдарч, ходоод 12 хуруу гэдэсний архаг өвчин үүсгэдэг нян юм.

Хоол боловсруулах ферментүүд болон давсны хүчил агуулсан ходоодны шүүс нь хоол тэжээлийг боловсруулахаас гадна хоол боловсруулах замд орж ирсэн нянг устгадаг.


Харин ходоодыг дотор талаас нь бүрхэж байдаг ходоодны салст бүрхүүл нь тэрхүү хүчиллэг шүүсээс ходоодны ханыг хамгаална. Хеликобактери пилори нь энэ салст дотор хоргодон амьдарч чаддагаараа ходоодны шүүснээс хамгаалагддаг байна. Ходоодны салст бүрхүүлд тухлан суусан нян уреаза хэмээх фермент ялгаруулна. Энэ нь ходоодны хүчлийг саармагжуулж хеликобактерийн амьдрах таатай орчныг бүрдүүлж өгдөг байна.

Бие махбодийн хамгаалах тогтолцоо түүний эсрэг бие ялгаруулан ажиллаж эхлэх боловч ходоодны салст дотор нуугдаж амжсан хеликобактерийг устгаж чаддаггүй. Хеликобактери пилори ходоодны салстыг гэмтээдэг олон төрлийн хор ялгаруулснаар бие махбодийн хамгаалах эсүүдийг ходоодны салст бүрхүүл дээр дуудан авчирдаг.

Хамгаалах эсүүдээс нянг устгах бодис ялгарах боловч тэр нь нянгаас гадна  ходоодны салт бүрхүүлийг хайлуулж гэмтээдэг.

ЭМНЭЛ ЗҮЙ

Хэвлийгээр цанхайна. Энэ нь ихэнхдээ хэдэн долоо хоногоор алга болж, эргэж мэдрэгдэнэ. Шөнө дундын үед ходоод хоосон үед илүү мэдрэгдэнэ. Юм идэхэд арилна. Мөн ходоодны хүчил ялгаруулалтын эсрэг эмүүд уухад мөн арилна.

Мөн доорхи шинжүүд гарна. Үүнд:

  • §   Жин буурах
  • §       Цээж гашуун оргино, хорсох мэт мэдрэмж төрнө
  • §      Хоолны дур буурах
  • §      Дотор муухай оргих
  • §       Бөөлжих
  • Хеликобактериас үүдэн яг нүүрэн дээр батга гардаг эсэхийг одоохондоо тогтоогоогүй. 

Гэхдээ юмыг яаж мэдэхэв хеликобактерын шалтгаант батга гэж та бодож байвал та үндсэн эмчилгээ дээр дархлаа дэмжих эмчилгээ, цуснаас антиген цэвэрлэх эмчилгээ хийлгэснээр батганаас хагацаж болох юм. 

Зарим хүнд дээрхи шинжүүд тод илрэхгүй, огт илрэхгүй ч байж болно. Хэрэв доорхи шинжүүд илэрвэл эмчид яаралтай очих хэрэгтэй. -Ходоод орчмоор хүчтэй сүлбэж өвдөх -Өтгөн бараан хар өнгөтэй,цусархаг зүйл үзэгдэх -Кофений шаар мэт эсвэл цусархаг зүйлээр бөөлжих6 Эдгээр шинж тэмдэг нь ходоодны шархнаас цус алдах буюу ходоод цооролтын шинж байх өндөр магадлалтай байдаг.

ОНОШИЛГОО

  • Цус
  • Өтгөн 
  • Амьсгалаар илрүүлэх шинжилгээ өгч болно. Гэвч шинж тэмдэг илэрч зовиурлаж байга үед дурангаар үзүүлэх нь   үр дүнтэй гэж зөвлөх эмч нар цөөнгүй. Хэрвээ шарх байна гэж эмч сэжиглэсэн тохиолдолд дурангаар дурандан шинжилнэ.

Эндоскопийн шинжилгээ: Ходоодны дуран эндоскоп гэж нэрлэгддэг, үзүүртээ гэрэлтдэг дуран камертай, нарийн урт хоолой бүхий багажийг ашиглан хийнэ..Энэ багажийг өвчтөнд болгоомжтойгоор залгиулж, улаан хоолой 12 хуруу гэдэсний ханыг шалгана. Эмч эндоскопийн тусламжтайгаар шархны зургийг авах ба шаардлагатай бол шархалсан хэсгээс маш бага хэсгийг хальслан микроскопт шинжлэхээр авч магадгүй. Энэ процедурийг биопси гэж нэрлэнэ. 


Хэрэв шархнаас цус гарч байвал эмч эндоскопоо ашиглан цус тогтоох мэс ажилбарыг хийнэ. Шарх байгаа нь тогтоогдвол эмч танд Н.pylori -ийг илрүүлэх тест хийнэ. 

Энэ шинжилгээ их чухал. Учир нь шарх юунаас болж үүссэнийг тогтоох ба энэ нь цаашид ямар эмчилгээ хийхийг чиглүүлэх ач холбогдолтой байдаг юм. 

Биопсийн шижилгээг ихэвчлэн эндоскопийн тусламжтайгаар ходоодны хананаас маш жижиг хэсгийг таслан авч микросопод шинжилдэг. 

Гурван зорилгоор эдийн энэ шинжилгээг хийнэ.

  • -Н.pylori -ийн ялгаруулж буй энзимийг олж тогтоох 
  • -Гистологийн шинжилгээгээр Н.pylori -ийг олж илрүүлэх 
  • -Өсгөвөрлөх - ходоодны хананаас авсан жижиг хэсгийг тусгай орчинд ургуулан Н.pylori-ийг ургаж байгаа эсэхийг тогтоох. Гэхдээ Н.pylori- ийг цус, өтгөний шинжилгээнд олж тогтоосны дараа л шаардлагатай гэж үзвэл эдийн энэ шинжилгээг хийнэ. Мөн эдийн шинжилгээгээр хавдрыг оношлох бүрэн боломжтой.


Рентген:  Шарх нилээд дээгүүр байрлалтай бол улаан хоолой, ходоод,12 хуруу гэдэсний шарх рентген гэрэлд X-ray сайн оношлогдоно. Өвчтөнд барисулфат гэж нэрлэгдэх шохойлог шингэн уулгаж тодосгогчтой рентген гэрэлд харж оношлоно. Энэ шинжилгээ нилээн хожуу үед хийгдэнэ. 

ЭМЧИЛГЭЭ

Хавсарсан эмчилгээ хийнэ. Антибиотик, хүчил бууруулагч, ходоод хамгаалагч эмүүдийг хавсарч хэрэглэнэ. Дээрхи эмүүдийг хоёр долоо,нэг долоо хоногийн турш хавсарсан байдлаар хэрэглэхийг эмч зөвлөнө. Эмчилгээ хийсний дараа тодорхой хугацаанд зарим ходоод хамгаалагч ,хүчил бууруулагч эмүүдийг хэрэглэх шаардлагатай болдог. Бактери устгах 2 эм, ходоодны шүүрлийг дарангуйлах 1 эм гэсэн 3 эмийн хослолоор хеликобактерийг устгадаг стандарт эмчилгээ бий. Тус бактер нь ходоодны хүчиллэг орчинд амьдрах чадвар сайтай учир ходоодны хүчиллэгийг дарангуйлах эм уулгадаг байна. Эмчилгээний үр дүн ихэнхи тохиолдолд сайн. Бүрэн эдгэрдэг өвчин. Гэвч хаа сайгүй халдвар тараах хүн байдгаас буцаад амархан халдвар авна. 

Тиймээс тогтмол дархлаагаа дэмжиж байх нь халдварыг даамжруулахгүй байх ач холбогдолтой.


УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ

§  -Шүдээ эрүүл байлгаж амны хөндийн ариун цэврийг сайтар сахих

§  Хеликобактер агуулж, өвчилсөн хүний хоол ундны болон ариун цэврийн хэрэглэлийг зохих ёсоор ариутгаж угааж цэвэрлэлгүйгээр хамтарч хэрэглэхгүй байх.


§

       Согтууруулах ундаа, тамхи, хийжүүлсэн ундаанаас татгалзах хэрэгтэй. Ялангуяа тамхи татсаар л байх юм бол хичнээн ч үр дүнтэй эм бэлдмэлийг хэрэглээд ч өвчин анагаагдахгүй хэвээр л үргэлжлэж байх болно гэдгийг санагтун.

Хеликобактерийн халдвар нь бохир аяга, халбага, гар нүүрийн алчуур, ариун цэврийн бусад шалтгаанаар халдварлагддаг ба халдвар авсан тохиолдолд ходоод гэдэс үрэвсэж зулгарах, шархлаж өвдөх, ходоод дүүрч цанхайх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Иймээс урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд орж байх нь чухал.





 

 


Хомхой гэдэг нь герпес вирүсийн нөлөөгөөр үүсгэгддэг тууралт өвчин юм. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр манай гарагийн хүн амын 90 хувь нь герпес вирүсийг тээдэг гэсэн судалгаа байдаг.

Та нэгэнт халдвар авбал герпес вирүс нь таны биед идэвхгүй хэлбэрээр насан туршид хадгалагддаг. Тууралт хаана ч гарч болно бэлгийн уруул, арьс салст /Могойн яр/ гэх мэт үүний Амны ойролцоо гарсныг бид нар хомхой гэж нэрлээд сурчихсан. 



Хомхой гарах шалтгаанд :


  • Сэтгэл санааны болон биеийн стресс
  • Амьсгалын замын цочмог өвчин
  • Температурын өсөлт
  • Витамины дутагдал
  • Нойрны дутагдал зэргийн нөлөөгөөр дархлаа буурах нь хомхой гарах үндсэн шалтгаан болдог.
Шинж тэмдэг:

Уруул орчмын хэсэгт загатнаж улмаар улайн хавдаж цэврүү үүснэ. Энэ нь өвдөлт өгч загатнана. Аяандаа ус гүйж цэврүүт тууралт үүснэ.  Дээрх эмгэг нь амь насанд аюулгүй боловч уруул орчмын хэсэг нь мэдрэлийн судал ихтэйгээс байнга загатнаж мөн гоо сайхны талаасаа ч гэсэн хүнд тааламжгүй байдал үүсгэдэг. 

Амны эргэн тойронд гарахаас гадна аман дотох салстад ч гардаг. Салстын тууралт зовуур ихтэй бөгөөд хүүхдийн ам гэмтлээ гэж элдэв аргаар эмчилдэг. Гэтэл энэ нь хомхойтой адил дархлаа дэмжиж,  вирүсийн эсрэг эм хэрэглэх шаарлагатай байдаг. 
Анхааруулга: Цэврүүг хагалж, бохир зүйлээр оролдох, модон иштэй зүйлээр түлэх зэрэг нь нянгийн халдвар орж, өвчин хүндрэхэд хүргэх аюултай.

Эмчилгээ :

1.   Дархлаа дэмжих :

Дээр дурдсанчлан хомхой гарах хамгийн том шалтгаан бол дархлаа унах юм. Тиймээс эдгэрэлтийг түргэсгэх, дахилтыг зогсоох зорилгоор дархлаа дэмжих эмийг хэрэглэх хэрэгтэй


2.    Вирүсийн эсрэг түрхлэг :

Цэврүү үүсээгүй зөвхөн загатнаж эхэлж байгаа үед нь вирусийн эсрэг сонгомол vйлчилгээтэй тосон түрхлэг (ацикловир гэх мэт) хэрэглэх нь үр дүнтэй байдаг.


3.    Цэврүүг хатаах :

Цэврүү үүссэн үед нь иод, метилен хөх, брилиантын ногоон гэх мэт ариутгагч уусмал түрхэж хатааж болно .

4.     Халдваргүйжүүлэх

Цэврүүг хагалах, бохир зүйлээр оролдох нь нянгийн халдвар орж улмаар өвчин хүндрэхэд  нөлөөлдөг . Тиймээс Цэврүүг савантай усаар зөөлөн угаах нь халдвар арьсан дээр тархахаас сэргийлдэг. Антисептик / халдваргүйжүүлэх/ үйлчилгээтэй саван хэрэглэвэл зохино.

5.    Бүлээн жин тавих

Халуун бүлээн жин тавих тууралтын ойр хавийн цусан хангамжийг нэмэгдүүлж эдгэрэлтийг түргэсгэнэ мөн зовуурыг намжаадаг байна.

 





Ядралт гэдэг нь тухайн хүний өдрийн ажлын ачаалал болон ачаалал даах чадварын хязгаар юм. 

Таны бие суларч, шинийг сэтгэн бодох чадвар алдагдаж байвал та ядарч байгаагийн илрэл.  Ядрах гэдэг нь дан ганц бие махбодид илрэх зовуур биш,cэтгэхүйн талаас илрэх шинж тэмдгийн нийлбэр юм.

Ядрах үед сэтгэхүйн талаас  

  • Ой тогтоолт, сэтгэхүйн мэдээлэл хүлээн авах үйл буурна
  • Эр зориг, шийдэмгий байдал дутагдана
  • Өөрийгөө барих чадвар суларч амархан бухимдаж асуудал тулгарахад орхиж явах шийдлээс зугтаах мэдрэмж төрдөг байна.

Бие махбодын талаас

  • Булчингийн хүчдэл буурна зарим хүнд замбараагүй сэрэл буюу шөрмөс зангирах
  • Тэсвэр буурч ажил хүнд хэцүү санагдаж эхлэнэ
  • Зүрхний цохилтын тоо удаашрах буюу хурдасна / настай хүмүүст хэм алдах шинж илрэх нь элбэг /
  • Цусны даралт ихэснэ
  • Хараа – хөдөлгөөний хариу удааширна
  • Оновчгүй үр ашиггүй хөдөлгөөн хийж энерги зохицуулалт ихэснэ.
  • Бие махбод энерги алдалтыг нөхөх зорилгоор ихээр ажилладаг учир дархлааны эсийн үүсэл алдагдаж хатиг гарах, архаг өвчин сэдрэх шинж тэмдэг илэрдэг

 ХЭРВЭЭ ТАНЬД ДЭЭРХ ШИНЖ ТЭМДЭГ БҮГД ИЛЭРЧ БАЙВАЛ ТА АРХАГ ЯДАРГААНД ОРСОН БАЙНА. ЭНЭ ХЭВЭЭР УДААН ЯВАХАД ӨВЧИН ҮҮСЧ БОЛНО


 

Ядарсан үед бие , сэтгэлзүйн байдлыг 3 хэсэгт хуваадаг

  • 1.       Ядрах мэдрэмж бага зэрэг илрэх үе
  • 2.       Хөдөлмөрийн чадамж алдагдаж сэтгэлзүйн өөрчлөлт илрэх үе
  • 3.       Хэт ядрал, энэ үед зарим хүмүүс нойргүйддэг байна.                                     

     Дээрх үйл явц нэг л өдөр илэрдэггүй сар жил дамнаж ядаргаагаа тайлахгүй бол улам хүндэрсээр сэтгэхүйн өөрчлөлтөнд хүргэдэг байна.

 Ядаргааг хэрхэн тайлах вэ?

  • 1.Дархлаагаа дэмжих, биеийн тамир тэнхээ дэмжих бүтээгдэхүүн хэрэглэх

  • Хөдөлмөр амралтын дэглэмийг зохицуулах / Тогтмол цагт унтах нь ядаргааг тайлах хамгийн эхний алхам юм. Хэрвээ та нойргүй болсон бол багахан тайвшруулах нойрны хэмнэл засах бүтээгдэхүүн хэрэглэж болно/

  •  Хоол дэглэм /Ядарсан үед хоолны шингэц удааширснаас хоолны дуршил буурч, горойх болон хоол шингэхгүй мэдрэмж төрдөг тиймээс хөнгөхөн шингэц сайтай хоол идэх эсвэл хоолны шингэж сайжруулах нэмэлт бүтээгдэхүүн хэрэглээд үзээрэй/

  •  Өөрт таарсан хөдөлгөөн хийх / өөрт таарсан хөдөлгөөн нь булчингийн дасан зохицох байдлыг дэмжиж булчин зангирч сульдах зовуурыг арилгахаас гадна, цусны эргэлтийг нэмэгдүүлж хуян хөөрөлтийг арилгаж тархины цусан хангамжийг нэмэгдүүлдэг байна/

Ядралтаас урьдчилан сэргийлэх

  • 1.       Цаг үеийн олж амрах. Хэрвээ ядралт их байгаа бол 3-5 минут амрах ч үр ашгаа өгнө
  • 2.       Ачаалал үүсгэх ажил хөнгөн зэргээр ажлыг хуваарилах, жишээлбэл сэтгэн бодох ажил биеийн хүчний ажил гэх мэт
  • 3.       Хөгжим сонсох энэ нь биеийн инерцийг нэг хэвийн байдалд шилжүүлж ажлыг хөнгөн мэт санагдуулдаг байна
  • 4.       Өдөрт 10-15 минут хөдөлгөөнд дасгал хийх биеийн хүчний ажил хийдэг ч байлаа хийж байгаарай. Ялангуяа суудлын ажил хийдэг бол цайны цагаараа ажлын байрны дасгал хийж байгаарай


  • 5.       Өөрөө өөртөө ачааллыг давж  чадахаа итгэж үнэмшүүлэх . Жш нь та ядраад бухимдаж байгаа бол бухимдлаа гаргах чадварыг өөртөө эзэмшүүлэх үүнд цаас нугалах, эвлүүлдэг тоглоом тоглох, шууны булчин чангалагч базах гэх мэт
  • 6.       Ачаалалд дасан зохицол үүсгэх эм хэрэглэж болно /эмчийн заавраар/
  • 7.       Эрдэс, витамины дутагдал биеийг тамирдах шууд аар нөлөөлдөг тул өөрт шаардлагатай эрдсийг урьдчилан сэргийлж авч байгаарай

 

 

 


   Бид бүгдээрээ л кальци ба витамин Д гэх үгнүүдийг амьдралынхаа туршид нэгээс илүү сонссон байх. Би ч гэсэн хүүхэд байхаасаа ам дамжсан ярианаас ч тэр юм уу? Наранд биеээ шарахаар Д витамин үүсдэг гэдэг үгийг зөндөө сонсож байсан ч чухам Д гэдэг зүйл яадаг шидтэй зүйл гэдгийг төсөөлдөг ч үгүй байлаа.
Яагаад ч юм тийм болохоор ямар нэг юманд хэрэгтэй чухал зүйл гэдэгт ихэнх хүмүүс итгэдэг нь гарцаагүй. Эмч нар бүхэн л хүүхэддээ Д витамин нэмэлтээр аваарай гэж зөвлөж байсныг ч та санаж байгаа байх.

Хамгийн сонирхолтой нь чухал гэдгийг мэдэх атлаа яагаад чухал гэдгийг бид мэдэх юм болов уу? яг юунд хэрэгтэй юм болоо? Яагаад хэрэгтэй юм болоо?
Таны хүүхэд танд хамгаас үнэ цэнэтэй байдаг шиг таны хүүхдийн биед кальци, витамин Д нэн чухал юм. 


энгийнээр зүйрлүүлж хэлбэл шинээр барьж байгаа байшинд дулаан, цахилгаан 2 ирсэнээр түүний амин сүнс ирлээ гэж барилгачид баярладаг шиг кальци, витамин Д хоёр нь хүний биед тийм л чухал.
Ясны бүтцийн 70 гаруй хувийг кальци эзэлдэг гэвэл та итгэх үү? Нэг үгээр бол Ясны эрхтэн тогтолцоо нь калцийн ионы дэвсгэртээр дүүрэн банк байх нь. Тэгэхээр Орлого, зарлагын гүйлгээ байнга хийгддэг байх нь Яагаад гэж бодож байна. Кальци нь ясны үйл ажиллагаанд оролцохоос бусад эрхтэн тогтолцооны эс, эдийн бодисын солилцоонд байнга оролцож байдаг учраас хэрэгтэй үед яснаас зөөгдөж  эд эсрүү хүргэгдэж байдаг байх нь. Ялангуяа булчингийн үйл ажиллагаа кальцийн ионоос хамаарч явагдана. Булчин гэдэг харагдаж хөл гарны булчингаар хязгаарлагдах бус хэл ярианы булчин,  хоолыг дамжуулж боловсруулдаг булчин тэр бүү хэл зүрх өөрөө бүхэлдээ том булчингийн систем гэж бодохоор кальцийн ионы оролцдоггүй эрхтний үйл ажиллагаа гэж байхгүй байх нь.  Энэ бүх эрхтэнд хэрэгтэй кальцийн нөөц нь ясанд агуулагддаг байх нь. Хүүхдийн өсөлтийн бүс ясны эпифиз хэсэгт байрладаг ба энэ нь кальци ба витамин Д-ын тусламжтай хүүхдийн өсөлтийг зохицуулж байдаг.
Кальцийг ясанд нөөцөлдөг амин чухал зөөвөрлөгч нь витамин Д. Кальци нь витамин Д гэх теллерийн тусламжтай нарийн гэдэснээс яс руу зөөвөрлөгддөг. Витамин Д нь хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай тосонд уусдаг аминдэм юм. Витамин Д нь кальцийн шимэгдэлт болон яс, булчингийн хэвийн үйл ажиллагаа, дархлаа тогтолцоонд чухал нөлөөтэй байдаг.
Д витамингүйгээр кальци нөөцлөгдөхгүй. Кальцийн нөөцгүй бол юу тохиолдох вэ?

Витамин Д Монгол оронд нийгмийн тулгамдсан асуудал болсон. Манай хүн амын 98 хувь нь витамин Д-гийн дутагдалтай байгааг эрдэмтэд судалгаагаар гаргасан. Витамин Д дутагдахаар хүүхдэд рахит, насанд хүрэгчдэд ясны сийрэгжилт болдог. Сүүлийн үед яс эрдэсийн солилцоо алдагдсанаас бүх бодисын солилцоонд өөрчлөлт орж булчин, мэдрэлд нөлөөлж байна. Кальци, фосфорын солилцоо алдагдсанаас хүүхдийн ясанд өөрчлөлт гарахаас гадна өсөлт нь саатдаг.


Сүүлийн үед витамин Д-гийн дутагдал нь 200 гаруй өвчний суурь болж байна. Тухайлбал, зүрхний шигдээс, даралт ихсэлт, чихрийн шижин, бодисын солилцооны хам шинж, ялангуяа, түрүү булчирхай, хөхний хавдар,сэтгэл гутрал байна. Манай орны газар зүйн байршлаас хамаараад нарны хэт ягаан туяанаас витамин Д авах боломж хомс, хоол хүнсэнд агуулагдах витамин Д-ийн хэмжээ маш бага байдаг тул витамин Д-ийн дутагдалд орох эрсдэл өндөр байгаа бөгөөд сүүлийн үеийн судалгаагаар нийт хүүхдийн 90% нь Д ”  витамины дутагдалтай байна. Иймээс бид бүхэн нэмэлтээр витамин Д-г энхрий үрсдээ нэмэлтээр нөхөж уулгаж байх шаардлагатай.





*    Ээжүүд та бүхэн зуны цагт хүүхдэдээ " Д " витаминыг уулгахаа зогсоолгүй урьдчилан сэргийлэх тунгаар өгөх ёстойг анхаараарай  ‼️‼️‼️




Д амин дэмийн дутагдлын шалтгаан:

 Тогтмол бус, нэг төрлийн хоол (шим тэжээлгүй хоол хүнс, загасны мах идэхгүй байх, хэт их цагаан хоолонд донтох, түргэн хоол, согтууруулах төрлийн ундаа ихээр хэрэглэх) Битүү байшинд удаан хугацаагаар байх Бодисын солилцоо алдагдах (элэг, бөөрний өвчлөл) Илүүдэл жин (жин их байх тусам амин дэмийн дутагдалд орох магадлал их) Хар арьстай хүмүүс шаардлагатай Д амин дэмийг нарнаас авахын тулд цайвар арьстай хүмүүсийг бодвол 2 дахин их хугацаагаар наранд байх хэрэгтэй (мелатонин нь Д амин дэмийг авахад саад учруулдаг). 

Дутууг нөхөх нь

Өдөрт авах Д амин дэмийн хэмжээ улс орон болгонд харилцан адилгүй. Жишээ нь, америкийн Institute of Medicine-ээс өгсөн зөвлөмжөөс харахад: 1 нас хүртэлх хүүхэд – 400, аюулгүй дээд хэмжээ – 1000-1500 13 нас хүртэл – 600, аюулгүй дээд хэмжээ – 2500-4000 14-18 нас хүртэл – 800, аюулгүй дээд хэмжээ – 4000 19-70 нас хүртэл – 600, аюулгүй дээд хэмжээ -4000 71 болон үүнээс дээш – 800, аюулгүй дээд хэмжээ 4000 Жирэмсэн болон хөхүүл эхчүүд – 600, аюулгүй дээд хэмжээ 4000 Хэмжээг МЕ-гээр тодорхойлно, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэмжих нэгж. Солярт орж бие борлуулах дуртай хүмүүсийн хувьд анхаарах зүйл бий. Уг төхөөрөмж нь өөр хэт ягаан туяа ялгааруулдаг (ультрафиолет А 320-400нм, В – 280-320нм-ээс өөр) учраас Д амин дэмийг авч чадахгүй. Тэгэхээр наранд гарахаас өөр аргагүй болж байна. Арьсаар дамжуулж Д амин дэм авахын тулд наранд 20-30 минутаас багагүй өдөр болгон гарна, ялангуяа хойд бүслүүрт амьдарч байгаа хүмүүсийн хувьд наранд удаан байвал зохилтой. Зуны халуун өдрүүдэд наранд усанд сууж болно – 12 цагаас 16 цаг хүртэл. “Зөв цагт” гарахдаа нарны тос түрхэхгүй, яагаад гэвэл уг тос нь Д амин дэмийн шимэгдэлтэнд саад учруулдаг байна. Хоол хүнсээрээ бид өдрийн хэрэгцээний 10%-ийг л авч чаддаг. Тиймээс маш олон төрлийн хоол идэж байх хэрэгтэй. Д амин дэмийн үндсэн эх сурвалж – зарим нэг төрлийн мөөг, гэхдээ хүлэмжинд ургуулсан биш зэрлэг мөөгийг иднэ – цагаан, шиитак… Мөн загасны элэг, тослог загасанд Д амин дэмийн агууламж өндөртэй, сүү, цөцгийн тос, хатуу бяслаг, өндөгний шар зэрэгт бага зэргийн Д амин дэм агуулагдана. 

Д амин дэмийн агууламжтай хүнсний бүтээгдэхүүн (МЕ 100 граммд):

  • Тослог загас (яргай, май, хар амар загас) – 200-400 
  • Сагамхай загасны элэг – 50 хүртэл 80%-иас дээш тослогтой 
  • Цөцгийн тос – 35 хүртэл 
  • Өндөгний шар – 25-60 
  • Үхрийн мах – 13 
  • Эрдэнэ шишийн тос – 9 3,5%-ийн т
  • Тослогтой сүү – 0,3-4 
Зун цагийн сүү болон өндөгт өвлийнхөөс  2-3 дахин их Д амин дэм агуулагддаг. Д амин дэмийн нэмэлттэй сүү хүнсэндээ хэрэглэх боломжтой. Уг амин дэмийг шимэгдүүлэх кальци, фосфор зэрэг эрдэс бодисыг мөн хэрэглэнэ. Илүүдэл жингээ хасахыг зөвлөхөөс гадна чанарын шаардлага хангасан хүнсний нэмэлт тэжээлийг хэрэглэж болно. Д амин дэмийн дутагдлаа зөв нөхөж аюулт өвчин үүсэхээс урьдчилан сэргийлж эрүүл амьдарцгаая.

      ХАМГИЙН САЙН ХАМГИЙН ЧАНАРТАЙ " Д "     ВИТАМИНЫГ ТАНЫ ХҮҮХДЭД ЗОРИУЛАВ.




                                                                                                                     КОКОНАТЫН ТОСОН СУУРЬТАЙ АНГЛИ 🌞 Д 🌞ВИТАМИН
КОКОНАТЫН ТОС НЬ:

🥥 Хүүхдийн тархины хөгжлийг нэмэгдүүлдэг
🥥 Оюуны чадамжийг нэмэгдүүлдэг.
🥥 Халдвараас хамгаалдаг
🥥 Дархлаа дэмждэг
🥥 Хоол боловсруулах үйл ажиллагааг дэмждэг 





ДАВУУ ТАЛ:
🔊 💯% Ургамлын 🍀 гаралтай
🔊 Сахаргүй
🔊 Өнгө, Үнэр, Амт оруулагчгүй
🔊 Коконатын тосон суурьтай
🔊 Тунг тааруулан өгөх боломжтой
Та хүргэлтээр авах бол дугаараа үлдээгээрэй.
Мэдээлэл авах утас: 76107777, 80805328





Таны буйлнаас цус гарсаар удаж байгаа юм биш биз дээ? Тийм бол та тэсрэх бөмбөг тээж яваатай адил юм.

     Улайж хавдах, амнаас эвгүй үнэр гарах, буйлны хэсэгт сойз хүргэж угаахад цус гарах шинжүүд нь буйл үрэвссэний шинж юм. Судалгаагаар таван хүн тутмын нэг нь буйлны үрэвсэлтэй байдаг. Энэ нь маш олон эрхтэн өвчлөх эх үүсвэр болдогийг тэр бүр мэддэггүй нь харамсалтай.  Жишээлбэл:
Цусны хорт хавдараар өвдөх магадлал 30%, бөөрний хорт хавдар 49%, зүрхний шигдээс 29%, тархинд цус харвах 28%, элэгний циррозтой болох магадлал 30% байдаг. Мөн үүнээс гадна  буйлны буглаа үүсэх, эрүүний яс үрэвсэх, шүд унах зэрэг хүндрэлүүд гардаг.

Буйлны үрэвсэл үүсэх эрсдэлүүд:
1.       Амны хөндийн эрүүл ахуй муу байх
2.       Жирэмслэлт (гормоны өөрчлөлтийн улмаас буйл мэдрэг болдог.)
3.       Чихрийн шижингээ хянахгүй байх
4.       Шүдний буруу ургалт, гажиг, зуулт буруу байх
5.       Шүдний аппарат, хиймэл шүд, шүдэлбэр бохир байх
6.       Шүдний аппарат болон зэмсэгүүдийн суурилуулалт буруу байх
7.       Жирэмслэлтээс хамгаалах эм, висмут, хар тугалга агуулсан эмийн бодис хэрэглэх
     
   Буйлны үрэвсэл нь шүдэнд удаан хугацаанд хураагдсан өнгөрөөс болж үүсдэг. Өнгөр нь наалдамхай материал, бактери, шүлс, хоолны үлдэгдлээс тогтдог. Хэрэв шүдний өнгөрийг цэвэрлэхгүй бол энэ нь хатуу үлдэгдэл болон хувирдаг ба бид үүнийг шүдний чулуу гэдэг. Эдгээр нь шүдний ёроол хэсэгт ихэвчлэн байрладаг. Өнгөр ба шүдний чулуунд агуулагдах бактери, хорт бодис нь буйлыг гэмтээж үрэвсүүлдэг. 

Жижиг асуудлыг бага дээр нь дарцгаая.

Буйлны үрэвсэлийг ургамлын гаралтай хор нөлөөгүй эмээр эмчилцгээе.
HiOra GA нь ургамлын гаралтай HIMALAYA брендийн буйлны үрэвсэл намдаах гель юм.
HiOra GA гол найрлаганд ордог Myristica fragrans нь нянгийн эсрэг хүчтэй үйлчилж, Streptococcus Mutans-нянг дарангуйлж мөн үрэвслийг нам дарж, өвдөлт намдаах үйлчилгээ үзүүлнэ. Pterocarpus marsupium-д агуулагдах Эпикатин нь хүчтэй аргаах үйлдэлтэй учир цус шүүрэлтийг намдаана.